Өмнөговь аймгийн “Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрөл олгох аймгийн зөвлөл” зургаадугаар сарын 12-нд ээлжит хурлаа хийсэн байна. Хурлаар 16 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг сунгаж, найман аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, хоёр аж ахуйн нэгжид архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрлийг шинээр олгожээ.
Мөн дөрвөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл сунгах шинээр олгох асуудлыг материал дутуу, шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар хойшлуулсан байна. Уул уурхайг дагаж хүн ам олноор төвлөрсөн Ханбогд, Цогтцэций, Гурвантэс, Даланзадгад сумдад тусгай зөвшөөрлийг нэмж олгохгүй байх зарчим баримтална хэмээн зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлэв.
Өмнөговь аймгийн хэмжээнд 300 гаруй тусгай зөвшөөрлийн эрх олгосон байдаг аж. Цагаан хаданд л гэхэд 10 аж ахуйн нэгж архи согтууруулах ундаагаар үйлчлэх эрхтэй. Тэдний үйлчлүүлэгчид нь жолооч нар байдаг учир энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна хэмээн хэлэлцлээ.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд “Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрөл”-ийг олгоход тавигдах шаардлагыг хангах, улмаар эрүүл чанарын шаардлага хангасан орчин нөхцөлд иргэдэд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажил зохион байгуулдаг болохыг зөвлөлийн зүгээс сануулав.