"Хүүхдийн хүмүүжлийн чухал асуудлууд" сэдэвт эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлагыг Японы “Сүжеташанд” ТББ-ыг үүсгэн байгуулагч Т.Кимоко зохион байгууллаа.
Уулзалтаар
- Чөлөөтэй байх замбараагүй байхын ялгаа
- Чихэр өгнө шүү !!!
- Айж хийх ойлгож хийхийн ялгаа
- Эцэг эхчүүд буруугаа хүлээдэг байх
- Хүүхэдтэйгээ харьцахдаа нүд рүү нь харж бай гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Кимоко багшийн зөвлөгөөг сонсохоор 20 орчим ээж аав иржээ. Ингээд түүний зөвлөгөөг хүргэе.
-Хүүхдээ чөлөөтэй байлгах гэдэгт замбараатай, хариуцлагатай байхын хэлнэ. Хүүхэд угаасаа дүрэм журамгүй өөрийн дураар байх дуртай тул чөлөөтэй байх гэдэг нь юу гэсэн үг болохыг хүүхдэдээ эцэг, эхчүүд багш нар ойлгуулах чухал. Юм бүхнийг эсэргүүцэж, өөрийнхөөрөө зүтгэхийг эрх чөлөө гэж туйлшрах нь өрөөсгөл ойлголт юм. Чөлөөгүй өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо аливаа зүйлийг хүнд тохируулж, хүнээс хамаарч хийдэг, сэтгэдэг болчихдог. Бүтээлч чадвар дутагддаг.
Хүүхдээ ямар ч хамаагүй үнээр үгэндээ оруулж, эрхшээлдээ байлгаснаар хожим засах боломжгүй том алдаа, харуусал дагуулдаг.
-Хүүхэд бол эцэг эхийн толь. Гэр бүлийн уур амьсгал, эхнэр нөхрийн харилцаа гээд бүхий л зүйл тэдний хүмүүжилд нөлөөлдөг. Хүүхдийнхээ хажууд бусадтай харилцахдаа үг бүрээ цэгнэх хэрэгтэй. Хэн нэгэнд худал шалтаг тоочих нь хүртэл хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байдаг.
-Хүүхдэдээ дүрэм журам тогтоогоогүй эцэг эхчүүд хүүхдээрээ тоглоомыг нь хураалгадаггүй, шүдийг нь угаалгаж хэвшүүлдэггүй, хэлсэн бүгдийг нь хийж өгч, үймүүлвэл, үгэнд орохгүй бол зоддог. Хүүхдээ зодохгүй байх нөхцөлийг эцэг эхчүүд өөрсдөө бодолцох хэрэгтэй. Тоглоомыг хураах хүртэл хураагаарай гэж хэлээд л байгаарай. Ядахдаа нэг удаа хийхэд нь магтаж урамшуулвал улмаар хүүхдэд дадал сууна.
-Гэр бүлийн гишүүд сайтар хэлэлцэж, нэг зарчимтай болох: Хүүхэд аливаа зүйлийг амархан сурч амархан мартдаг. Ганц хүн хэлээд нэмэргүй, гэр бүлийн бүх гишүүн хоорондоо ярилцаж нэг чиг зарчимтай байх хэрэгтэй. Жишээ нь нэг асуудалд ээж загнаад аав нь өмөөрөөд байж болохгүй. Энэ мэтчлэн өвөө, эмээ, ах эгч гээд бүгд л тоглоомоо хураагаарай, шүдээ угаагаарай гээд хэлээд байвал заавал ингэх хэрэгтэй гэж ойлгож эхэлнэ.
-Хүмүүжил гэдэг нь хүүхдэдээ зарчим тогтоохын нэр юм. Ганц, хоёр л удаа гээд хүүхдээ эрхлүүлэх нь зарчмаа нураахын үндэс болно. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг уйгагүй, удаан хугацааны ажил учраас эцэг эхчүүд тууштай байх хэрэгтэй.
-Ухааруулж, ухамсарлуулах нь айлгахаас илүү үр дүнтэй. Хүүхдээ ямар ч хамаагүй үнээр үгэндээ оруулж, эрхшээлдээ байлгаснаар хожим засах боломжгүй том алдаа, харуусал дагуулдаг. Энэ нь хүнлэг гэдэг уриатай нийгмийн хүнлэг бус иргэдийг бэлтгэж байна гэсэн үг юм. Эдгээрийн учрыг багад нь сайн ойлгуулах нь үр дүнтэй хүмүүжлийн арга. Ингэхдээ эцэг эх өөрийнхөө хандлагыг шууд тулгах бус хүүхдэдээ өөрөө ойлгох боломжийг нь өгөх хэрэгтэй.
Ц.Мөнхжин