Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлын тоймыг хүргэе.
Ерөнхийлөгчийн сонгууль болоход 10 хүрэхгүй хоног үлдсэн болоод ч тэр үү арвин үйл явдалтай долоо хоног болж өнгөрлөө. МАН-ын 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг хууль хүчний байгууллагынхан баривчлах гэж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тархсан. Харин түүнийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт байхад нь цагдаа нар очжээ. Цагдаагийн байгууллага иргэн Г.Доржзодовыг аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтад авсан. Түүнээс бус баривчлаагүй гэдгээ мэдэгдсэн. Уг иргэн өөрөө хамгаалалт авахыг хүсээгүй бөгөөд энэ асуудалтай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “АН үнэнд үл нийцэх ийм мэдээллийг нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлогоор тарааж байгаа учир бид иргэн Г.Доржзодовыг хууль хяналтын байгууллагын хамгаалалтад авахаар ЦЕГ, ТЕГ-т хүсэлт гаргасан. Хэн нэгэн хүн иргэн Г.Доржзодовт халдлаа гэхэд үүнийг М.Энхболд хийсэн гэж сэтгэл зүйг АН-ынхан бэлдсэн учир ийм хүсэлт гаргасан гэдгийг тэрбээр мэдэгдэв.
Энэ долоо хоногт Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэх ёстой байсан ч АН-ын нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээнд оролцох боломжгүйгээс дахин цуцлагдлаа. Энэ талаар АН-ын сонгуулийн штабаас мэдэгдсэн гэж Монголын телевизүүдийн холбооноос мэдэгдсэн гэсэн юм. АН “Монгол HD” телевизээр халз мэтгэлцээнийг дамжуулбал оролцоход бэлэн, учир нь МҮОНРТ эрх баригчдын телевиз гэдгийг удаа дараа мэдэгдэж буй. Харин Монголын телевизүүдийн холбооны удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр “Монгол HD телевиз ч гэсэн манай гишүүн байгууллага. Гэтэл АН зөвхөн энэ телевизийг товойлгон, бусад телевизүүдийг худалдагдсан мэтээр мэдээллээ. Бүх телевизүүд, сэтгүүлчид болон тэдний ар гэрээс уучлал гуйна гэж найдаж байна” гэв. Мэтгэлцээн болох сургаар иргэдийн зүгээс 8464 асуулт ирсэн байна. Сонгууль болоход долоо хоногийн хугацаа үлдээд байна. Иргэд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг хүлээсээр байна.
Говь ХК-ийн дээвэр шатсан үйл явдал олны анхаарлын төвд байлаа. Онцгой байдлын 250 гаруй хүн нэг шөнийн турш бүхий л хүч бололцоогоо дайчлан байж их хэмжээний галыг унтрааж чадсан юм. ОБЕГ-ын мэдээлснээр үйлдвэрийн дээврийн хэсгийн 80 хувь нь шатсан бөгөөд хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй байна. Түймрийн тархалт 30 мянган кв талбайг хамарчээ. Гал чухам юунаас шалтгаалж гарсныг 14 хоногийн дотор тогтоох аж.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 2018 оноос тэтгэвэр, 2019 оноос цалин нэмнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр тэтгэврийг дунджаар 150 орчим тэрбум төгрөгөөр нэмнэ гэсэн юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны хоёрдугаар сард буюу Цагаан сарын өмнөхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 орчим хувиар нэмсэн юм.Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 мянган төгрөг болсон. Мөн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тогтоосон байна.
МУГЖ Г. Ариунбаатар “The Song Prize” төрөлд түрүүлсэн мэдээлэл олны сонорыг мялаалаа. Их Британийн Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүн Уэльс орны нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд МУГЖ Г. Ариунбаатар түрүүлэв. Тэрбээр тэмцээний явцад Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Шаравын уран бүтээлүүдийн дээжээс хүргэсэн байна. “The Song Prize” төрөлд манай дуучин Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлдсөн билээ. МУГЖ Г.Ариунбаатар ням гарагт болох финалд түрүүлбэл тус тэмцээний гол хоёр шагналыг хүртэх юм. BBC Cardiff Singer of the World тэмцээний түүхэнд гол хоёр шагналыг Жейми Бартон, Мариус Бренсиу нарын хоёрхон л уран бүтээлч зэрэг хүртсэн байдаг аж.