Herbalife компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн, хүний их эмч (Ph.D) Жулиан Альварез Гарсия манай оронд ажиллаж байна.
Тэрээр спортын анагаах ухаан, спортын физиологийн чиглэлээр мэргэшжээ. Сүүлийн 25 жилийн турш хүндийн өргөлт, триатлон, уулын дугуй, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн өндөр түвшний тамирчдад зөвлөгөө өгч байгаа юм байна.
Монголд анх удаа ирсэн тэрээр эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач тусын талаар лекц уншсаныг та бүхэнд хүргэе.
-Би хийж байгаа ажилдаа итгэдэг. Энэ их чухал. Эмч нар өвчтөнүүдэд эрүүл амьдралын хэв маягийг заан, зөвлөгөө өгдөг. Гэтэл өөрөө тэрхүү зөвлөгөөний эсрэг үйлдлийг хийдэг байж болохгүй. Би үйлчлүүлэгчдэдээ үлгэр дуурайл болохын тулд спортоор хичээллэдэг. Гэхдээ дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй.
Нэгэнт суларч унжсан арьс сэргэхгүй гэж боддог нь буруу.
Өнөө үед эмч нэр илүү эрч хүч шаардах дасгал хийхийг зөвлөж байна. Үүнд спиннинг, кросс фийт зэрэг төрлүүд багтана. Гэхдээ энэ төрлийн дасгалыг хэсэг хугацаанд хийгээд завсарлага авч амраад дасгалаа үргэлжлүүлэхийг санал болгодог. Зүрх судасны өвчтэй хүмүүст маш хурдан хэмнэлтэй эдгээр дасгалууд эерэг үр дүн өгснийг судалгаагаар тогтоожээ.
НАС АХИХ ТУСАМ БУЛЧИН СУЛАРДАГ Ч…
Өндөр настай иргэдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн дундаж нас 87 байсан. Энэ бол өндөр нас. Тэд 12 долоо хоногийн турш хэмнэлтэй, эрч хүч шаардсан дасгал хийцгээжээ. Судалгааны үр дүн 113 хувь байсан юм. Учир нь тэдгээр иргэдийн булчин чангарсан байна. Харин бид нэгэнт суларч унжсан арьс сэргэхгүй гэж боддог нь буруу.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөдөг бол АНУ-ын Анагаахын коллеж дор хаяж хоёр өдөрт нэг удаа, өөрт тохирсон дасгал хийхийг зөвлөж байна. Учир нь бидний булчин чанга байх тусам урт насалдаг. Ямар ч дасгал хийлгүй идээд байвал тэр хүний бие дэх өөх тос нэмэгддэг. Өөх онцгой үүрэгтэй. Энэ нь биднийг өлсгөлөнгөөс хамгаалдаг. Хоол хүнсний хомсдолтой үед буюу олон зуун жилийн өмнө хүмүүст өөх тос маш их хэрэгтэй байв. Харин одоо бид хоолны арвин сонголттой болсон. Мөн тогтмол цагт хооллох боломж бүрдлээ.
ӨЛСГӨЛӨНГ ЭСЭРГҮҮЦЭХ ХЭЦҮҮ Ч ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ
Жин ихтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүсээс илүү их хоол иддэг. Тэд өлсөнгүүтээ л хоол идчихдэг. Өлсгөлөнг эсэргүүцэх хэцүү ч тэмцэх хэрэгтэй. Хүний бие дэх өөх, булчингийн харьцаа зөв байх нь их чухал. Бидний гол зорилго жингээ хасах биш юм. Харин таны бие дэх өөх, булчингийн хэмжээ тэнцвэртэй буюу зөв харьцаатай байх ёстой.
Жингээ хасах гэж хоолны илчлэгээ бууруулах нь буруу. Харин булчингаа чангалахад л анхаарах ёстой.
Зарим хүнийг гаднаас нь харахад туранхай атлаа эхогоор оношлоход эд эс нь өөхөөр бүрхэгдсэн байх нь бий. Заримдаа хэт их иддэг, заримдаа хоолоо сойдог загвар өмсөгчдөд ийм эмгэг илэрдэг. Энэ тохиолдолд жингээ хасах гэж хоолны илчлэгээ бууруулах нь буруу.
Харин булчингаа чангалахад л анхаарах ёстой. Үүний тулд уураг хэрэгтэй. Хүн хоолоо сойсноор тухайн хүний бие дэх өөх тос шавхагддаг. Өөх өөрөө булчин болж хувирдаггүй юм. Иймд би хүнс үйлдвэрлэгчдийн гоё сайхан рекламыг биш, эрдэмтдийг сонс гэж зөвлөдөг.
БИД ХОРОМ БҮРД БИЕЭ ДАХИН БҮТЭЭЖ БАЙДАГ
Бид хором бүрт өөрсдийн биеийг дахин бүтээж байдаг. Та ямар хоол идэн, хэр зэрэг дасгал хөдөлгөөн хийснээс хамаарч таны бие өөрчлөгдөнө. Бидний бие амьд юм. Хүний биеийн эд эс хоёр жил тутам шинэчлэгддэг. Тэгэхээр таны одоогийн амьдралын хэв маяг таны хоёр жилийн дараах биеийг шууд тодорхойлж байгаа юм.
Иймд одооноос эхлэн шинэ биеэ бүтээгээрэй. Өөрөөр хэлбэл таны биеийн дараагийн хувилбар таны л гарт байна. Тэгэхээр бид юу идэх вэ гэж өөрөөсөө асуун, хоолондоо илүү хянамгай хандах ёстой. Харамсалтай нь хүмүүс машинаа засахад цаг гаргадаг атлаа өөртөө цагаа зарцуулдаггүй. Бид амьдралынхаа эзэн байх ёстой.
Лекцийн дараа уулзалтад оролцогчид Herbalife компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн, хүний их эмч (Ph.D) Жулиан Альварез Гарсиягаас дараах асуултад хариулт авсан юм.
-Дасгал хөдөлгөөний дараа хүн эрч хүчгүй болж ядардаг. Та дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөж байна. Харин дараа нь ямар хоол сонгох нь зөв бэ?
-Бид спортоор хичээллэхэд маш их хөлс ялгардаг. Иймд эрчимтэй дасгалын дараа юу идэх нь их чухал. Уураг, нүүрс ус, В витамин, давс агуулсан хүнс сонгох нь чухал. Мөн ус ууна. Яг ийм тохиолдолд хэрэглэх, хүний биеийг нөхөн сэргээх үйлчилгээтэй коктэйлийг Herbalife үйлдвэрлэдэг.
-Herbalife-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больсны дараа өмнөх үр дүнг хүлээдэг ч санаснаар болдоггүй. Энэ тохиолдолд яах ёстой вэ?
-Агааржуулагчтай үед сэрүүхэн, сайхан ч эвдрэхээр нь халууцдагтай л адилхан нөхцөл үүсдэг. Гэхдээ Herbalife компанийн бүтээгдэхүүнийг өөр хүнсээр орлуулах бүрэн боломжтой. Мөн тэдгээр жимс ногоо тийм ч өндөр үнэтэй биш. Бидний бүтээгдэхүүн ч боломжийн үнэтэй.
ХҮНИЙ БИЕ ЗОХИХ ХЭМЖЭЭНЭЭС ИХ УУРАГ ХҮЛЭЭН АВБАЛ ИЛҮҮДЭЛ УУРГАА ГАРГАЧИХДАГ
-Манай улсын хөл бөмбөгийн “Эрчим” баг Herbalife компанитай хамтран ажилладаг. Тамирчдын эрүүл мэнд, амжилтад тодорхой ахиц дэвшил гарсан уу?
-Би маргааш Хөл бөмбөгийн холбоо болон “Эрчим” клубийн багш, дасгалжуулагчидтай уулзана. Дэлхийн шилдэг тамирчид, БНСУ гэх мэт өндөр хөгжилтэй орны Олимпийн хороод Herbalife-тай хамтран ажилладаг. Биднээс тамирчны хоол хүнсний талаар зөвлөгөө авдаг. Үр дүнтэй учраас л тэд санаачилгаараа Herbalife-ийг сонгодог. Өнөө үед спортын өрсөлдөөн улам ширүүсэж, тамирчнаас маш их хүчин зүтгэл шаардах боллоо. Иймд амжилт гаргая гэсэн багууд, тамирчид хоол, шим тэжээлдээ анхаарч эхэлсэн.
Уураг элэг, бөөрөнд муу гэх явган яриа тархсан. Гэхдээ удалгүй судалгаагаар уураг сөрөг нөлөөгүйг тогтоосон.
Би “Эрчим”-ийнхэнтэй маргааш (ням гарагт) анх удаа уулзах тул өнөөдөр үр дүнгийн талаар тодорхой хэлж мэдэхгүй байна.
-Тусгай хоол хүнс иддэг тамирчид болон жингийн илүүдэл эсвэл хэт тураалтай хүмүүст л та бүхэн бүтээгдэхүүнээ зориулдаг уу?
-Үгүй. Бүх хүнд хэрэгтэй. Бидэнд бүгдэд маань физиологийн нэг ижил дүрэм үйлчилдэг. Жирэмсэн эхчүүд өөрсдөө дур мэдэн Herbalife-ийн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Ихэнх тохиолдолд зөвшөөрдөг ч ЗААВАЛ эмчээсээ асуух хэрэгтэй. Учир нь хүнийг гаднаас нь хараад шим тэжээлийн ямар нэг асуудалтай эсэхийг эмчээс өөр хүн хэлж мэдэхгүй.
-Бид уургийн дутагдалтай эсэхээ яаж мэдэх вэ?
-Хүний биед уураг дутагдахад арьс унжиж эхэлнэ. Мөн ус дутагдахад арьс хуурайшдаг. Бид өдөр бүр хоолоор дамжуулан шим тэжээлийг авч байх ёстой.
-Та яагаад спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн юм бэ?
-Би анагаахын сургуулиа төгсөөд 30 жил өнгөрчээ. Намайг оюутан байхад бидэнд өвчин эмгэгийг хэрхэн эмчлэх талаар их заасан. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээг бараг дурддаггүй байв. Иймд дасгал хөдөлгөөн, хоол тэжээлээр дамжуулан хүн эрүүл байж, олон төрлийн өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна гэдгийг олж мэдсэнээр энэ чиглэлд дагнан ажиллах болсон. Бид хүмүүст эрүүл байхад нь тусалдаг. Чихрийн шижин, хэт таргалалт, зүрх судасны өвчтэй хүнийг ч хөдөлгөөн, хоолоор эмчилж болно. Энэ салбарыг боловсролын анагаах ухаан гэж нэрлэдэг.
-Таны бодлоор тамирчдын амжилтын хэдэн хувь нь хоолтой холбоотой вэ?
-Үүнийг шууд хэмжих боломжгүй. Хэрэгцээт шим тэжээлээ бүрэн авч чадаагүй тамирчид өндөр амжилт гаргаж чаддаггүй. Гэхдээ таны асуулт хүүхдээс “Чи ээждээ хайртай юу, аавдаа хайртай юу?” гэж асуухтай адил. Хүүхэд хоёуланд нь хайртай шүү дээ.
ӨДӨРТ ТЭНЦҮҮ ЭСВЭЛ ЖИГД ХЭМЖЭЭГЭЭР УУРГАА АВААРАЙ
-Herbalife энгийн иргэд болон тамирчдад зориулж хоёр төрлийн уураг үйлдвэрлэдэг. Гэхдээ энгийн иргэд фитнесээс гараад тамирчдад зориулсан уураг уух нь бий. Зарим хүн энэ нь элгэнд муу гэх юм.
-Энэ бол уураг хүний элэг, бөөрөнд сөрөг нөлөөтэй гэх дам яриа юм. Энэ нь худлаа. Олон жилийн өмнө Америкт бодибилдингийн спорт их эрчимтэй хөгжсөн. Тухайн үед тамирчид булчингаа хурдан хөгжүүлэхийн тулд уураг болон хоёр эм хэрэглэдэг байсан. Нэг нь элгэнд сөрөг нөлөөтэй анаболитикийн даавар.
Нөгөө нь дэүриатик хэмээх шингэн хөөдөг эм. Энэ эмийг ууснаар хүний бие дэх шингэн шээсээр гадагшилж, булчин шөрмөс илүүтэй товойн харагддаг. Иймд тамирчид тэмцээнд орохынхоо өмнөхөн энэ эмийг уудаг байсан. Энэ эм бөөрийг муутгадаг. Эдгээр эмийг хэрэглэсэн тамирчид эрүүл мэнд нь муудахад эмчид хандсан. Гэхдээ тэд хууль бус эм ууснаа хэлэлгүй, зөвхөн уураг хэрэглэснээ мэдүүлсэн байдаг юм. Иймд уураг элэг, бөөрөнд муу гэх явган яриа тархсан. Гэхдээ удалгүй судалгаагаар уураг сөрөг нөлөөгүйг тогтоосон.
Өглөөний цайндаа уураг агуулсан бүтээгдэхүүн идээгүй атлаа оройн хоолонд маш их уургийг нэг дор авч болохгүй.
Үнэндээ хүний бие зохих хэмжээнээс их уураг хүлээн авбал илүүдэл уургийг биеэс гаргачихдаг. Хүнд тийм ч их уураг хэрэггүй. Бидний санал болгодог коктэйлд 20 гр хүрэхгүй уураг бий. Нэг аяга махан хоол үүнээс хамаагүй илүү уураг агуулдаг. Иймд уургийн хэмжээнээс илүүтэй чанартай уураг авах нь чухал.
Мөн нэг өдөрт тэнцүү эсвэл жигд хэмжээгээр уургаа аваарай. Өглөөний цайндаа уураг агуулсан бүтээгдэхүүн идээгүй атлаа оройн хоолонд маш их уургийг нэг дор авч болохгүй. Хүний биед нүүрс ус авсан хэмжээгээр элэг, булчинд хадгалагдан үлддэг бол уураг тийм биш. Илүүдэл нүүрс ус өөх тос болж хувирдаг бол уураг гадагшилчихдаг. Тэгэхээр тамирчид энгийн иргэдтэй ижил хэмжээний уургийг өдөрт авдаг гэсэн үг юм. Гэхдээ дасгал хийсний дараа нөхөн сэргээх уургийн коктэйль уух нь зөв. Мөн уургийн найрлагаа харж, сонгоно. Булчингаа төлжүүлэх эсвэл дасгал хийн, алдсан эрч хүчээ нөхөхийн тулд өөр өөр уураг хэрэглээрэй.
-Та бидэнд нэг өдрийнхөө хооллолтыг дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Би өглөө 07.00-07.30-ын хооронд босдог. Босмогцоо дасгалаа хийнэ. Өглөө эрчтэй дасгал хийх нь зүрхэнд тустай. Мягмар, пүрэв гарагуудад усанд сэлдэг. 45 минутад 2000м сэлдэг. Даваа, баасан гарагт 6 км гүйдэг. Лхагва, бямба гарагт гэртээ байдаг сэлүүрт завины машинаар 30 минут хичээллэдэг. Дасгал хийсний дахаа заавал коктэйль уудаг. Өглөөний цайндаа уургийн батончик, жимс иддэг.
Испаничууд өдрийн хоолоо 13.00-13.30-ын хооронд иддэг л дээ. Өдрийн хоолондоо би самартай салат, туна загас, бяслаг иддэг. Испани чудин жимсний орон учраас чидун жимсний тосыг өдөр бүр хэрэглэнэ. Загасны мах Омега 3 агуулдаг учраас сайн идэх хэрэгтэй. Орой дахин хөнгөн дасгал хийж, нөхөн сэргээх үйлчилгээтэй коктэйл уудаг. Оройн хоолондоо голдуу загас, өөх тосгүй тараг, ногоо иддэг. Өдөрт 3-4 литр ус уухад их анхаардаг.
-Төгсгөлд нь асуухад та яагаад хоёр бугуйн цаг зүүгээ вэ?
-Нэг нь Монголын цагийг, нөгөө нь Испанийн цагийг харуулж байгаа юм. Хэдий би энд байгаа ч Испанийг цагаар амжуулах ёстой ажлууд бий. Мөн миний нэг цаг надад хэдэн алхам алхсаныг, ямар хэмжээний хөдөлгөөн хийснийг сануулдаг.
-Танд баярлалаа.