-Нийслэлийн боловсролын салбарт тулгамдсан асуудал цэцэрлэг, сургуулийн хүрэлцээгүй байдлаас эхлэх байх, тийм үү?
-Яг тийм. Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг 34 сургууль бий. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд, ялангуяа бага насны хүүхэд орой найман цагт тарах нь гэмт хэрэг, золгүй явдалд өртөх маш том эрсдэл дагуулна. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь ойлгомжтой. Миний хүүхэд ч гэсэн гурван ээлжээр хичээллэдэг сургуульд сурдаг. Бас бага хүү маань улсын цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгийн нэг анги мөн л 40-50 хүүхэдтэй. Ийм олон хүүхэдтэй ангид нэг хүүхдэд шаардлагатай агаар нь ямар байх вэ? Энэ бол хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хэлбэр. Бид ийм л хотыг хүлээж авлаа.
Ямар ч байсан хороо болгоныг цэцэрлэгтэй болгоно. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлнэ. Иймээс хотын удирдлагууд энэ тал дээр санаа нэгдэж, хийх бүх ажлаа жагсаагаад, санхүүгийн хүндрэлтэй энэ үед аль ажлыг нь түрүүлж хийх, юу нь хамгийн чухал вэ гэдгийг эрэмбэлж, бүтээн байгуулалтын маш олон ажил эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороонд хоёр сургуулийн шав тавилаа.
Засгийн газрын Концессийн гэрээгээр барих 28 сургуулийн барилгын ажил ойрын хугацаанд эхлэхээр тогтоол шийдвэр нь гараад байна. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 сургууль, нэг цэцэрлэг барихаас эхний ээлжинд нийслэлд долоон сургууль барих юм. Дээр нь 72 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина. Үүнээс 30 цогцолборын барилгын ажил эхлээд явж байгаа бөгөөд энэ ондоо багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
-Гэхдээ бүх асуудал байшин барьснаар шийдэгдэнэ гэж үү?
-Мэдээж үгүй. Бид “Нийслэлийн эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөр”, “Нийслэлийн боловсрол 2020” хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлууллаа. Ингэснээр анх удаагаа нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичигтэй болсон. Хэдийгээр 2020 он хүртэлх бодлого боловч цаашид үргэлжлэх урт хугацааны бодлогын эхлэлүүд тавигдсан гэж би үзэж байна. Боловсролын салбарын хөтөлбөрийг боловсруулахдаа бага, дунд, ахлах ангийн багш нар, сургалтын менежерүүд, эцэг эхчүүд, сурагчдыг хамруулсан судалгаа авч, мэргэжлийн баг ажиллаж, сургалтын орчин, сургалтын чанарт дуталдалтай зүйлс, сургуулийн эрүүл аюулгүй орчин, багш нарын харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой энэ бүх асуудлын шийдлийг бодлогын баримт бичигтээ оруулсан.
Эрүүл мэндийн салбарын тухайд ч өрхийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, өрхийн эмнэлэгт үйлчлүүлж байгаа хорооны иргэдийн саналыг сонсож хөтөлбөртөө багтаасан. Энэ хоёр хөтөлбөрт нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдсан асуудлыг гарган ирж шийдэх арга замуудыг тодорхойлсон байгаа. Нийслэл бодлогын баримт бичигтэй болсон учир цаашид бодит ажил хийх суурь нь тавигдсан гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд шинээр Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй болон Туркийн Засгийн газрын тусламжаар нийт 20 жишиг өрхийн эмнэлэг барина.
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 20 цэцэрлэг, есөн сургууль барихаар ТЭЗҮ, судалгааг хийж байна. Энэ нь нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрт тусгасан ажлууд юм. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс гадна хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх ажлыг бид хэрэгжүүлэхээр зорьж байна. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ уух цэвэр усаар хангагдаж чадахгүй байна. 4-5 цаг сургууль дээр байгаа хүүхдүүдэд цэвэршүүлэгч, шүүлтүүртэй ус тавих хэрэгцээ байна. Захын дүүргүүдийн сургууль, цэцэрлэгүүдэд дотоод орчны агаарыг сайжруулж, шүүлтүүр тавих ажлууд эхэлсэн. Эхний ээлжинд 50 цэцэрлэгт дотоод агаарыг сайжруулах шүүлтүүр тавьсан.