Австраличууд хог хаягдлаа дахин боловсруулж, гэрэл цахилгаан гаргана

BloombergTV.mn

2017-06-19 13:05 GMT+8

Австраличууд хог хаягдлаа дахин боловсруулж, олон мянган айл өрхөө гэрэл, цахилгаанаар хангах боломж бүрджээ. Хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр хөгжингүй орнуудаас хоцорч яваа тус улсад энэ нь таатай мэдээ болж буйг шинжээчид онцолж байна. Тус улсын тохижилт үйлчилгээний "Cleanaway Waste Management" компани “ялзарч муудсан хог хаягдлаас хий гарган авч 80 мянга гаруй өрхийг цахилгаанжуулах боломжтой” гэдгээ мэдэгдсэн байна.

Австрали нь байгалийн хий, нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг хэдий ч дотоодын түлшний хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй тулгарсан байна. Үүнтэй холбогдуулж цахилгааны үнэ огцом өссөнөөс эрчим хүчний салбар нь уналтад оржээ. Түүнчлэн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын мэдээлснээр Австрали улс нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээгээрээ хөгжингүй орнуудаас наймдугаарт бичигдэж байна. Тус улс хог хаягдлынхаа 41 хувийг дахин боловсруулсан гэсэн тоо баримт өнгөрсөн жил гарч байжээ. Харин энэхүү үзүүлэлт Германд 65 хувьтай байгаа юм.

Н.Номин-Эрдэнэ

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 401 санал өгсөн байна.

Дээшээ