Нарны эрчим хүчний үнэ илүү хямдарч байгаа нь цаашид нүүрс болон байгалийн хийг таамаглаж байснаас хурдан хугацаанд зах зээлээс шахна гэдгийг "Bloomberg New Energy Finance" онцоллоо. Тус багийнхан цахилгаан эрчим хүчний зах зээлийн 2040 оны төлөвийн талаар судалгаа хийсэн байна. 2040 он гэхэд дэлхийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын бараг тал хувийг нар болон салхины эрчим хүч бүрдүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм. Энэ нь одоогийн түвшнээс 12 хувиар өснө гэсэн ажээ. Үүгээр ч зогсохгүй 2040 онд эрчим хүчний салбарт, ялангуяа сэргээгдэх эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалт 2.5 их наяд ам.долларт хүрнэ гэдгийг тус судалгаа харуулж байгаа юм.
Тайланд дурдсанаар “2040 он гэхэд БНХАУ, Энэтхэг зэрэг улс дөрвөн их наяд ам.доллараар хэмжигдэх сэргээгдэх эрчим хүчний том зах зээлийг бүрдүүлэх магадлалтай байна. Мөн одоогоор сэргээгдэх эрчим хүчний технологид хамгийн үнэтэйд тооцогдох далайд барих салхин турбины зардал 71 хувиар буурахаас гадна лити ион цэнэг хураагуурт 239 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж “Bloomberg New Energy Finance” тооцоолжээ. Ийнхүү 2040 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ давамгайлсан "Ногоон ирээдүй" хүлээж байгааг тус байгууллага онцолсон байна.
Австрали дахь “Bloomberg New Energy Finance”-ийн ахлах шинжээч Кобад Бхавнагри "Дэлхий даяар эрчим хүчний салбарын дэд бүтцийн барилга байгууламжид ойролцоогоор 10 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн таамгийг бид гаргасан. Үүний 75 хувь нь сэргээгдэх эрчим хүчинд, бараг хагас нь нар болон салхины эрчим хүчинд зарцуулагдана. Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай Парисын хэлэлцээрийн амлалтаа хэрэгжүүлж эхэлснээр 2026 он гэхэд нүүрсний эрэлт буурах төлөвтэй байна. Мөн 2020 оны сүүл гэхэд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нар, салхины эрчим хүч зардлын хувьд нүүрсний цахилгаан станцуудынхаас илүү хямд болно гэж бид харж байгаа" гэж онцолсон байна.
Б.Ариунболд