Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнөөр Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн талаар хэлэлцэв.
НБОГ, ТГСГЗ, НГА-тай хамтарсан хяналт шалгалтад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 145 ААН хамрагдахаас 142 ААН хамрагджээ.
Шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, олборлолт, үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгээгүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй, худаг ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлт гаргуулаагүй, ус авах шугам хоолойг тоолууржуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газарт 34 ААН-ийн тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх санал хүргүүлсэн. Мөн 74 ААН-д Улсын ахлах байцаагчийн албан шаардлага, үйл ажиллагаа түр зогсоох 21 актыг 2 сарын хугацаатай хүргүүлсэн” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.