Өнгөрсөн ням гарагт Франц улсад парламентын хоёр дахь шатны сонгууль болж өндөрлөжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Э.Макроны “Урагшаа, бүгд найрамдах улс” намын нэр дэвшигчид 577 суудлаас 308 мандат авч тэргүүлснээр давуу эрхтэй болж байна.
Улмаар Үндэсний ассамблей буюу парламентын доод танхимд олонхи суудал эзлэхээр болжээ. Мөн “Ардчилсан хөдөлгөөн” нам 42 суудалтай болжээ.
Харин баруун төвийн үзлийг баримтлагч “Бүгд найрамдахчууд” тус сонгуулиар 113 мандат авчээ. Мөн Социалист нам 29, Ерөнхийлөгчийн сонгуульд Э.Макроны гол өрсөлдөгч байсан Марин Ли Пений “Үндэсний фронт”нам ердөө найман суудал авсан аж.
Үүний зэрэгцээ парламентын доод танхимд энэ удаад 223 эмэгтэй нэр дэвшигч тойрогтоо ялалт байгуулсан нь тус улсын түүхэнд дээд амжилт болоод байна. Өмнөх сонгуулиар 155 эмэгтэй парламентын гишүүн болж байв.
Францын парламентад олонхи болсон “Урагшаа, бүгд найрамдах улс” намын 46.45 хувь нь эмэгтэйчүүд юм байна.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Францын Ерөнхийлөгч Э.Макронд нам нь сонгуульд ялалт байгуулж, олонхи болсонд баяр хүргэжээ.
Францын парламентын хоёр дахь шатны сонгуулиар сонгогчдын ирц 42 хувьтай байжээ. Энэ нь тус улсын түүхэнд хамгийн доод үзүүлэлт болсон байна. Ялсан нам Засгийн газраа бүрдүүлэх юм.
Эх сурвалж: ВВС