Улс төрийн намууд, гурван нэр дэвшигч зөвхөн нэг удаагийн зурагт хуудас, сэтгүүлийн хэвлэлийн зардалд дунджаар гурван тэрбум төгрөг, телевизийн сурталчилгаанд 1 тэрбум орчим төгрөгийг зарцуулаад байгаа талаар өнөөдөр "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-нээс мэдээллээ.
Тодруулбал, Глоб Интернэшнл ТББ-ын хэвлэл мэдээллийн мониторингд хамрагдаж буй дөрвөн телевизийн Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн үнийн саналд тулгуурлан тооцвол сонгуулийн кампанит ажлын 9 хоногийн хугацаанд дөрвөн телевизээр дамжсан сурталчилгаанд дунджаар 1 тэрбум орчим төгрөгийг зарцуулаад байна.
"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Тус сүлжээний зүгээс улс төрийн нам, нэр дэвшигчдэд хандан сонгуулийн кампанит ажлын хугацаанд сонгуулийн санхүүжилт, хандив зарцуулалтаа олон нийтэд ил тод мэдээллийг уриалга хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна.
Сүлжээний зүгээс 2017 оны зургаадугаар сарын 13-ны Авлигатай тэмцэх газарт хандан өдөр нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэл өгөх хүсэлт тавьсан дагуу 14-ний өдөр хураангуйг олон нийтэд ил тод болгосон
Сонгуулийн Ерөнхий Хооронд зөвхөн "нэр дэвшигчдийн зардлын данс" бүртгэгдсэн байна. Харин намуудын хувьд зардлын дансны талаар ямар нэг мэдээл бүртгүүлээгүй тайлагнаагүй байна.
Сонгуулийн тухай хуульд заасан дагуу намууд нэр дэвшигчийн зардлын данс руу шилжүүлэг хийж санхүүжүүлж болох бөгөөд зардлын данснаасаа 6,8 тэрбум хүртэл төгрөгийг зарцуулах боломжтой санхүүжилтийн эх үүсвэр зарцуулалтыг хэрхэн ил тод болгож хэрхэн хяналт тавих нь тодорхойгүй байна.
ТББ-уудын хувьд өөрсдийн нөхцөл бололцооны хүрээнд сонгуулийн кампанит ажлын зардлыг баримтжуулах оролдлогыг хийж байна.
Гурван нэр дэвшигчийн хувьд:
-Зөвхөн нэг удаагийн зурагт хуудас, сэтгүүлийн хэвлэлийн зардалд дунджаар гурван тэрбум төгрөг
-Глоб Интернэшнл ТББ-ын хэвлэл мэдээллийн мониторингд хамрагдаж буй дөрвөн телевизийн Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн үнийн саналд тулгуурлан тооцвол сонгуулийн кампанит ажлын 9 хоногийн хугацаанд дөрвөн телевизээр дамжсан сурталчилгаанд дунджаар 1 тэрбум орчим төгрөгийг зарцуулаад байна.