"Зүүн Хойд Азийн орнуудын эрчим хүчний систем" сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Оролцогчид Азийн зах зээл Европынхоос 1.5 дахин их тул энэ салбарт хөрөнгө оруулах нь зөв гэдэгт санал нэгдэж байна.
Сэргээгдэх эрчим хүчний үнэ Энэтхэг, Японд хурдацтай буурч байгааг танил цууллаа. Гэхдээ дан ганц сэргээгдэх эрчим хүчээр дагнах нь эрсдэлтэй. Нарны эрчим хүчийг оройн цагаар хуримтлуулах боломжгүй тул эрчим хүчний өөр эх үүсвэр зайлшгүй хэрэгтэйг онцоллоо. АНУ Парисын гэрээнээс гарахаа албан ёсоор мэдэгдсэн тул Европын орнууд болон БНХАУ сэргээгдэх эрчим хүчийг цааш нь илүү хөгжүүлэх үүрэг хүлээж байгааг дурдлаа.
Азийн супер сүлжээний төслийг мөрөөдөл, бүтэшгүй зүйл гэх хүмүүс байдаг. Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахыг Софт банкны Эрчим хүчний корпорацийн захирал уриаллаа. Хэдийгээр дэлхий дахинд БНХАУ үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний хэмжээгээр тэргүүлдэг ч тус улсын дийлэнх эрчим хүчийг нүүрснээс гарган авдаг хэвээр байгаа юм. БНХАУ, ОХУ гэх мэт томоохон орнуудын эрчим хүчний салбарт багахан өөрчлөлт гарахад л статистик тоонуудад том өөрчлөлт гардаг байна.
Манай улсын хувьд эрчим хүчний салбарт 10 сая ам.доллар болон түүнээс илүү хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд татварын хөнгөлөлтөөс эхлэн олон төрлийн урамшуулал эдэлдэг талаар Эрчим хүчний яамны төлөөлөл танилцуулав.
Энэ хэлэлцүүлэгт Франц, Япон, ОХУ-ын улсын компанийн захирлууд болон АХБ-ны Зүүн Азийг хариуцсан Эрчим хүчний захирал оролцов.