Өнгөрсөн долоо хоногт Amazon компани Whole Foods-ийг худалдан авсан гэдгээ зарлаж, компанийн хувьцааны үнэ огцом өссөнөөр үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө 1,8 тэрбум ам. доллароор нэмэгджээ.
Ингэснээр түүний нийт хөрөнгө 84,6 тэрбум ам. доллартой тэнцэж байна. Хэрвээ дахиад таван тэрбум ам. доллартой болбол Безос хөрөнгийн хэмжээгээр Билл Гейтсийн өмнө орох юм.
Безосын хувьд хөрөнгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх боломж өндөр. Учир нь 53 настай тэрээр Amazon-ыг илүү далайцтай үйл ажиллагаа явуулдаг болгохоор хичээж байгаа бол 61 настай Билл Гейтс сайн үйлсэд мөнгөө хандивлахыг илүүд үзэж байгаа.
Гейтс 2010 онд Уоррен Баффеттай хамтран тэрбумтнуудын “Өглөгийн сан”-г байгуулсан. Өнөөдрийн байдлаар энэ санд 150 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд амьдралынхаа туршид нийт хөрөнгийнхөө хагасыг сайн үйлсэд зарцуулах ёстой.
Харин Безос энэ санд бүртгүүлээгүй. Түүнчлэн тэрээр Amazon-ын өдөр тутмын үйл ажиллагааг яг л бизнесийн гараагаа эхэлж буй мэтээр авч явдаг нь компанийн үйл ажиллагааны цар хүрээг тогтмол нэмэгдүүлэх нэг шалтгаан болдог.
Одоо Whole Foods-ийг худалдан авсан Безос Walmart-ын ирээдүйн зах зээлийг өөрийн болгохоор зорьж байна. Компани өнгөрсөн онд “Ирээдүйн хүнсний дэлгүүр”-ийг нээж байсан нь энэ ажлын эхлэл байжээ.
Ирээдүйн хүнсний дэлгүүр дээр линкээр холбоорой.
Эх сурвалж: Techcrunch