Зургадугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд усны ослоор 28 хүн амиа алджээ. Үүний зургаа нь хүүхэд байгаа аж.
Есөн аймгийн 16 сум, нийслэлийн 3 дүүрэгт 23 удаа усны осол гарсан байна. Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод усны ослын давтагдал их гарч, гол мөрөн, нуур, бохир усны шугамын худаг, тогтоол усанд иргэд ихээр осолдож байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Усны ослын золгүй тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн байгаа тул ард иргэдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, аялал зугаалгын үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.