-Найман аймаг хуурайшилтын нэн аюултай зэрэгт байна-
Он гарсаар улсын хэмжээнд 101 удаагийн түймэр гарчээ. Энэ сарын 19-ний байдлаар Улаанбаатар хотод 16, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 85 удаагийн түймэр гарч 38821.3 га ой, 27687 га хээрийн талбай түймэрт өртөөд байна.
Зургадугаар сард 20-30 хэм хүрч халж, хур тунадас багатайн дээр салхины хурд нэмэгдэж байгаа нь түймрийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Хэнтий, Булган, Сэлэнгэ аймагт гарсан дөрвөн түймрийг цурманд оруулж, Хэнтий, Төв, Булган аймагт гарсан дөрвөн түймэр асаж байна.
Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 337 алба хаагч, 30 автомашинтайгаар, орон нутгаас 331 иргэн, 20 автомашинтайгаар, Зэвсэгт хүчнээс 238 алба хаагч, 14 автомашин, Хилийн цэргийн дөрвөн албан хаагч, ХХДЦГ-аас 12 ажилтан нийт 922 хүн, нэг нисдэг тэрэг ажиллаж байна.