Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг Нийслэлийн хэмжээнд анхлан бий болгож үйл ажиллагаагаа эхлүүллээ.
“Түр хамгаалах байр”-ыг нээснээр Хан-Уул дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүлээн авч тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэж өгөхөөс гадна бүрэн цогц үйлчилгээ үзүүлж байгаагаараа давуу талтай юм.
Үүнд:
- Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ
- Сэтгэл зүйн үйлчилгээ
- Нийгмийн халамжийн үйлчилгээ
- Хүүхэд хамгааллын үйлчилгээ
- Эрх зүйн туслалцаа зэрэг цогц үйлчилгээ багтсан.
Хүчирхийлэлд өртсөн иргэн нь сэтгэлзүйн талаасаа цочролд орсон байдаг тул тэдэнд зориулж мэргэжлийн сэтгэлзүйч анхан шатны зөвөлгөө өгч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж цаашлаад бүхий л арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм.
“Түр хамгаалах байр” бий болсноор хүчирхийлэлд өртсөн иргэдийг түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж ямарваа нэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ.
Мөн тус байр нь 24 цагаар үйлчилгээ үзүүлэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн бүхэнд нээлттэй ажиллана гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.