Сонирхогчдын боксын "Улаанбаатар цом" олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 21-25-нд Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт болно. 28 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 ширэн бээлийтэн эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн гурван жинд медалийн төлөө өрсөлдөнө. Манай улсаас жин бүрт дөрөв, нийт 40 боксчин тулалдах юм. Өнөөдөр спортын төв ордонд тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо.
МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан "Улаанбаатар хотноо 1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулж ирсэн боксын олон улсын уламжлалт тэмцээнийг МБХ-ноос дахин сэргээж 2016 онд “Улаанбаатар цом” нэртэйгээр 27 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд гадаадын таван орноос тамирчид ирсэн бол энэ жилийн тэмцээнд есөн орны боксчид манай нийслэлд ирээд байна.
Тэмцээний тов Европын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан учраас энэ тивээс ганц ОХУ-аас тамирчид ирлээ. Улаанбаатарын олон улсын тэмцээнд /Интернациональ/ өмнө Куба, Румын, Польш, БНАСАУ, хуучин ЗХУ-ын шилдэг боксчид ирж тоглож байсныг тухайн үеийнхэн сайн мэднэ.
Олон улсын сонирхогчдын боксын холбоотой зөвшилцөж “Улаанбаатар цом” тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгохын төлөө бид ажиллаж байгаа. Жил ирэх тусам энэ тэмцээний чансаа, нэр хүнд өсч байна. Манай тэмцээнд Засгийн газрын шийдвэрээр төсвөөс 80 сая төгрөг гаргаж өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МИАТ компани, Капитрон банк зэрэг олон байгууллагаас ивээн тэтгэж байгаад МБХ нийт тамирчид, баг хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Бид “Улаанбаатар цом” ОУТ-ийг “Токио-2020” зуны олимпийн наадмын эрх авах сонгон шалгаруулах тэмцээн болгох зорилт тавиад ажиллаж байгаа” хэмээн ярив.