Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т өрсөлддөг 20 клубийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх сургалт боллоо. Сургалтыг “Эрчим” клубтэй хамтрагч “Хербалайф ХХК”-ны Монголд дахь төлөөлөгчид зохион байгуулан явуулсан.
Спорт тэр дундаа хөлбөмбөгт элбэг тохиолддог бэртэл гэмтлүүдийн эсрэг ямар эмчилгээ хийх талаар Испанийн хүний их эмч Хулиан Альварез Гарсия манай эмч нарт зөвлөгөө өгсөн юм. Тус сургалтаар манай лигийн эмч, шүүгч, дасгалжуулагч нар бэртсэн тоглогчид ямар эмчилгээ хийх, хэрхэн урьдчилан сэргийлэх, зөв хооллолт болон усны хэрэглээгээ яаж зөв зохицуулах талаар зөвлөгөө сонслоо.
Олон улсад төдийгүй Монголын Хөлбөмбөгийн Холбооны тэмцээн бүр заавал эмч, түргэний тэрэгтэй байж явагдах ёстой гэсэн хатуу дүрэмтэй байдаг. Тэр ч утгаараа “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн клубүүдийг заавал багийн эмчтэй байхыг шаарддаг. Тэрхүү шаардлагыг биелүүлэн хөлбөмбөгийн тоглогчдын эрүүл энхийн манаанд байдаг эмч нар энэхүү сургалтад сууж, номын дуу сонсов.