Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг өнөөдөр эхэллээ.
Өдөрлөгт 60 орчим аж ахуйн нэгж оролцож, 20 мянган хүнийг нээлттэй ажлын байранд бүртгэх юм.
Хоёр өдрийн турш ХНХЯ-ны харьяа
- Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,
- Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар,
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулна.
Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрны, цалин хөлсний асуудлаар төрөөс баримталж буй бодлого, хуулийн шинэчлэлийг танилцуулж иргэдийг мэдээллээр хангах юм.
Түүнчлэн МСҮТ-ийн оюутнуудын бүтээлийн үзүүлэн, хийсэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Өдөрлөгөөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр, үзлэг явуулж, анхан шатны тусламжийн үйлчилгээ, сургалт зохион байгуулж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын захирал М.Алтансүхээс хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжлүүд эрэлттэй байгааг тодрууллаа.
-Хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжлийн ажлын байр эрэлт ихтэй байна вэ?
-Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийн судалгаагаар 70 гаруй мянган ажлын байр шинээр бий болно гэж үзэж байна. МСҮТ-ийн төгсөгчдийн ажлын орон тооны эрэлт өндөр байна. МСҮТ-ийн төгсөгчдийн мэргэжлээр ангилан авч үзвэл үсчин, оёдолчин, барилгын мэргэжилтнүүд бий. Үүнээс гадна мэргэжил шаарддаггүй ажлын орон тоо болох жолооч, бие хамгаалагч гэх зэрэг ажлын байрууд давамгай байна. Харин дээд боловсролын салбарт эмч, эмнэлгийн ажилтны орон тооны эрэлт их байна.
-Танайх эдгээр судалгааг яаж явуулдаг вэ. Үр дүн нь хэр бодитой гардаг вэ?
-2700 аж ахуйн нэгжээс түүвэрлэн авдаг учраас бодитой байдаг гэж хэлж болно. Ялангуяа томоохон аж ахуйн нэгжүүдийг бүгдийн хамруулдаг. Харин зуугаас доош ажилтантай аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн салбараар нь түүвэрлэн авдаг.
Ч.САНАЛБАЯР: БҮРТГЭЛТЭЙ АЖИЛ ХАЙГЧДЫН ТОО БУУРНА
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Ч.Саналбаяртай цөөн хором ярилцлаа.
-Танай байгууллагад ажлын байрны захиалга хэр ирж байна вэ?
-Энэ тавдугаар сарын сүүлд эдийн засагт эерэг үр дүн гараад байгаа билээ. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүд боловсон хүчин авах бололцоо нэмэгдэж, манайд ажлын байрны захиалга ирсээр байна. Иймд цаашид бүртгэлтэй ажил хайгчдын тоо буурна гэж үзэж болно.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нэгдүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөр батлагдан.
Үүнд:
- Хөдөлмөрт бэлдэх,
- Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох
- Залуучуудын гарааны бизнес , хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Ахмадын зөвлөх үйлчилгээг дэмжих
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих, бий болгох зэрэг хөтөлбөрүүд багтсан.
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт ажилгүй иргэнийг нэг жилээс дээш хугацаагаар ажилд авч ажиллуулбал тухайн иргэнд олгосон цалингийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 12 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг ажил олгогчдод олгодог байгаа. Үүн дээр нэмээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар тохируулан хангасан аж ахуйн нэгжид 5-50 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгохоор батлагдсан.
-Аж ахуйн нэгжүүд ихэвчлэн хэдий насны ажил хайгчдыг түлхүү авах сонирхолтой вэ?
-Залуучууд гэхээс илүүтэй, насны ажиллах хүчин авах хандлага ихэссэн нь эерэг үр дүн.
Ц.Мөнхжин