2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа талаар “САЯ хүний ундны усыг УГААДАС болгож буй үйлдвэрүүд "ӨРӨӨ ТӨЛ", “Бид даварчихжээ..." сурвалжлагуудаараа хөндсөн. Тэгвэл хууль яагаад хэрэгжихгүй байгаа, цаашид ус бохирдуулж буй аж ахуй нэгжүүдэд ямар бодлого баримталж ажиллах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулгантай ярилцлаа.
ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР БОХИР УСНЫ ДООД ҮНИЙГ 50-60 ХУВИАР БУУРУУЛСАН
-2012 онд баталсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Үүний гол шалтгааныг яамны зүгээс юу гэж тайлбарлах вэ?
-Улсын их хурлаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэхэд гол чиглүүлэгч нь болох Засгийн газрын тогтоол гараагүй улмаас ус бохирдуулсны төлбөрийг авч чадаагүй өнөөдрийг хүрсэн. Харин 2016 онд засгийн газар шинээр байгуулагдаад энэ асуудалд маш яаралтай анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзээд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдан гаргах Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал аваад судалгаа явуулсан. Сайдын зөвлөлийн хурлаар 2016 оны арваннэгдүгээр сард хэлэлцүүлэхэд эргэж харах шаардлагатай асуудлууд байсан учир ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн. Ингээд ажлын хэсэг Ус бохирдуулсны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Түүнээс хойш хуулийн төсөл дээр ажиллаад өнөөдөр хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулан, яамдаас саналаа авч байна.
-Өмнөх хуульд ямар ямар зөрчил байв. Шинэчилсэн найруулгаар ямар асуудлуудад голчлон анхаарсан бэ?
-Зөрчил гэхээс илүүтэй хуулийг хэрхэн сайжруулсныг ярих нь оновчтой болов уу. Нэгдүгээрт ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг хуулиар тогтоосон байдаг. Бүр нарийвчилбал ус бохирдуулсны төлбөрийн дээд, доод хязгаарыг заасан. Нэмэлт, өөрчлөлтөөр бид бохир усны доод үнийг 50-60 хувиар багасгасан. Үүнийг бодлогоосоо ухарч байна гэж огтхон ч харж болохгүй, харин ч хуулийг бодит байдалд нийцүүлэн амьдралд ойр болгож байна гэж харах хэрэгтэй. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөртмөн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд бүхий л талын дэмжлэг үзүүлнэ гэж тусгасан шүү дээ. Тиймээс аж ахуй нэгжүүдэд очих эдийн засгийн дарамтыг бууруулах асуудлыг зайлшгүй эргэж харах шаардлагатай гэж үзсэн. Нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бохирдолтой тэмцэх бодлого яваа. Энэ хоёрын огтлолцол дээр бид ус бохирдуулсны доод үнийг буулгах ёстой гэх шийдэлд хүрч багасгасан. Ер нь шинэ төрлийн татварыг амьдралд нэвтрүүлэхэд маш багаас нь эхлүүлдэг олон улсын жишиг бий. Малайзад гэхэд бохир усны татварыг 30 жилийн хугацаанд маш багаас эхлэж аажмаар нэмсээр ирсэн. Энэ хугацаанд бохирдлынхоо асуудлыг бүрэн шийдэж чадсан. Өөрөөр хэлбэл усны бохирдол үр дүнтэй буурч, эдийн засаг нь эрчимтэй өссөн байдаг.
-Зарим байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санал санаачлагаараа ус цэвэршүүлэх байгууламж барьсан байдаг. Шинэчилсэн найруулгад эдгээр аж ахуй нэгжид ямар хөнгөлөлтийг үзүүлэх бол?
-Хууль хэрэгжээгүй ч өөрсдийн санал санаачлагаар цэвэрлэх байгууламж барьсан, зорьж буй байгууллагууд бий. Хувьдаа цэвэрлэх байгууламж барьж, хаягдал усны стандартын түвшинд нийцүүлсэн усаа нийлүүлж байгаа аж ахуй нэгжүүдэд тодорхой хугацаа зааж, ус бохирдуулсан төлбөрөөс чөлөөлж, бохирдлоо бууруулж байгаа үйлдлийг бодитой дэмжих заалт оруулж байгаа. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд хаягдал усны стандартад нийцүүлж бохир ус нийлүүлсэн аж ахуй нэгжидус бохирдуулсны төлбөр, стандартаас давсан тохиолдолд бохирдуулсны нөхөн төлбөр төлдөг байхаар зохицуулсан байдаг. Тиймээс багагүй хэмжээний мөнгө зарцуулаад цэвэрлэх байгууламж барина гэж зориглож байгаа аж ахуй нэгжүүдэд хугацаа зааж төлбөрөөс нь чөлөөлөх юм. Өнөөдөр хүмүүс зөвхөн бохир ус татан зайлуулсан үйлчилгээний төлбөрийг л төлж байгаа. Угтаа бол усыг бохирдуулсан л бол бохир усны төлбөрийг заавал төлөх ёстой. Ерөнхийдөө хаягдал усны төлбөрийг 50 хувиар бууруулах учир стандартад нийцсэн бохир ус нийлүүлсэн тохиолдолд бага хэмжээний төлбөрийг аж ахуй нэгжүүд төлнө.
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНД ЖИЛД 4 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ
-Аж ахуй нэгжүүдийн нийлүүлж буй хаягдал ус стандарт хэмжээнээс илүү бохирдолтой байвал нөхөн төлбөр төлнө гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай асуудал нь Усны тухай хуулиар зохицуулагддаг. Стандартаас давсан бохирдолтой ус хаясан тохиолдолд ус бохирдуулсны төлбөрийг гурав дахин үржүүлж нөхөн төлбөрийг тооцдог байх хуулийн заалттай. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан дагалдах бусад хуулиудад мөн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Үүний нэг нь усны тухай хууль бөгөөд нөхөн төлбөрийн асуудлыг шатлан бууруулах зарчмаар ногдуулахаар тусгасан.. Товчхон хэлбэл зөвшөөрөгдөх хэмжээ буюу стандарт руу бохирдлын хэмжээг ойртуулан бууруулах бүрт нөхөн төлбөр нь дагаад буурнагэсэн үг.
-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын чиг үүрэг, уялдаа холбоо муу юм шиг санагддаг. Тэгвэл үүнд хэр анхаарал хандуулав?
-Дараагийн тусгаж өгсөн гол асуудал бол таны саяны хэлсэн асуудал. Бүртгэл гэдэг нь ус бохирдуулсны төлбөрийг нийгэмд нэвтрүүлээд эхлэхэд маш олон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, нэгдмэл системийг бий болгох шаардлагатай байгаа юм. Тэгж байж хууль амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгнө. Тиймээс энэ бүртгэлийн асуудлыг маш тодорхой болгож өгсөн. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгосон.
Шинэ хуулиар Төв цэвэрлэх байгууламж хамгийн их үүрэгтэйгээр ажиллана. Тус байгууллага ус нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг Татварын албанд гаргаж өгнө. Харин татварын алба тухайн байгууллагын ус бохирдуулсан хэмжээгээр мөнгөн дүнг тогтоож төлбөрөө ногдуулна. Хуримтлагдсан төлбөрийг байгаль хамгаалах санд төвлөрүүлнэ. Харин бохир ус нийлүүлж буй байгууллага буюу Төв цэвэрлэх байгууламжтай Туул голын сав газрын захиргаа гэрээ байгуулж хяналт тавина. Ингэснээр маш ойлгомжтой бүтэц зохион байгуулалтад орно.
-Хаягдал усны төлбөрийг юунд зарцуулах вэ?
-Усыг хамгаалах, усны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх, хяналт шинжилгээг хийхэд зарцуулахаар хуульд заасан байгаа.
-Хууль хэрэгжсэнээр Байгаль хамгаалах санд хэчнээн хэмжээний мөнгө хуримтлагдана гэж тооцоолж байгаа вэ?
-Улсын хэмжээнд 2015 онд 126560 аж ахуй нэгж бүртгэлтэй байгаагаас 64301 нь байнгын үйл ажиллагаа явуулсан. Улаанбаатарын хувьд 92366 байгууллага бүртгэлтэйгээс 40381 нь байнгын үйл ажиллагаа явуулсанан. Нийслэлд байгаа бүх аж ахуй нэгжүүдийн хаягдал уснаас дээж аваад төлбөр ногдуулна гэдэг боломжгүй зүйл. Тиймээс хоногт 50 метр куб -ээс доош хаягдал ус гаргадаг байгууллагын ус бохирдуулсны төлбөрийг жишиг үнээр тооцно. Өөрөөр хэлбэл бага бохирдолтой гэх ангиллаар төлбөрөө төлнө. Жишиг үнийг дотор нь бага, дунд, их бохирдолтой гэж ангилна. Их бохирдолтой байгууллагуудын 1 метр куб хаягдал усны төлбөр 65 төгрөг, дунд бохирдолтойд 266 төгрөг, их бохирдолтойд 350 төгрөг байх урьдчилсан тооцоог одоохондоо хийсэн байгаа. Ус бохируулсны төлбөрөөс улсын хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэлийг оролцуулахгүйгээр 380 сая орчим төгрөг улсын төсөвт төвлөрөхөөр тооцоо байна. Харин ус бохирдуулсны нөхөн төлбөрт 3.6 тэрбум буюу нийт 4 тэрбум төгрөг төвлөрнө.
ХАЯГДЛЫН САНДАА БУС БАЙГАЛЬД БОХИР УСАА НИЙЛҮҮЛЖ БАЙГАА НӨХЦӨЛД УУЛ УУРХАЙН КОМПАНИУДААС ТӨЛБӨР АВНА
-Бохир усны төлбөрийн асуудалд яагаад уул уурхайн салбарыг салгаж байгаа юм бол. Төлбөр авахгүй гэсэн үг юм уу?
-Сүүлийн жилүүдэд бид хариуцлагатай уул уурхай гэсэн ойлголттой болчихлоо. Жишээ нь Оюу толгой гэхэд нэг метр куб хаягдал ус гаргадаггүй технологитой. Нөгөө талаас ус бохирдуулсны төлбөрийг хоёр тохиолдолд авна. Нэгдүгээрт ньбайгальд шууд нийлүүлж байгаа хаягдал уснаас төлбөр авна. Нөгөөх нь ариутгах татуургын сүлжээнд өгч байгаа уснаас авах юм. Харин уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хаягдлын сан гэж байх ёстой. Байгальд бохир усыг нийлүүлэхээс сэргийлсэн, нэг хэлбэр, технологийнх нь нэгээхэн хэсэг юм. Эрдэнэт үйлдвэр гэхэд ашигласан усныхаа 80 гаруй, Оюутолгой 86 хувийг эргүүлэн ашиглаж байна. Уул уурхайн салбарын хувьд эдийн засгийн тооцоог одоогоор гаргах боломжгүй. Харин хаягдлын сангаасаа суваг шуудуу татчихсан, байгальд шууд нийлүүлж байгаа нөхцөлд ус бохирдуулсны төлбөр авч, хариуцлага тооцох тухай асуудал яригдана.. Уул уурхайн компаниуд байгальд хаягдал усаа зохих хууль, журмын дагуу нийлүүлэхтохиолдолд цэвэрлэх байгууламж байгуулж, стандартад нийцсэн үс нийлүүлэхшаардлагатай. Энэ тохиолдолд тухайн сав газрын захиргаатай гэрээ байгуулан, ус бохирдуулсны төлбөр төлнө.
-Бага ус нийлүүлж байгаа ч усанд агуулагдаж буй бодисын агууламж өндөр байгууллагуудад хөнгөлөлт үзүүлж байгаа юу?
-Байгаль орчинд хор хөнөөл үүсгэх хүнд элементтэй усны доод үнийг огтхон ч өөрчлөөгүй. Аж ахуй нэгжүүдэд үүсгэх эдийн засгийн дарамт гэдэг зүйлийг бодож байгаа ч гэсэнхаягдал усандаа аюултай бохирдуулах бодис агуулсан ус гаргадаг аж ахуй нэгжүүдийн хувьд экологид үзүүлэх хор хөнөөл асар их. Туул голын эко системийг хэрхэн эвдэж байгааг та бид өнөөдөр харж байгаа. Тиймээс бид байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол учруулан бохирдуулж байгаа аж ахуй нэгжид хөнгөлөлт үзүүлээгүй.
-Удаа дараалан сануулсан ч зөвшөөрөгдөх хэмжээнээс их бохирдолтой ус нийлүүлж буй аж ахуй нэгжүүдэд ямар хариуцлага ногдуулах вэ?
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагаад Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан, эко системийн тэнцлийг алдагдуулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгож байгаа. Харин Ашигт малтмалын тухай хуульд байгальд нөхөн сэргээлт хийгээгүй бол нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэж БОАЖЯ буюу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гарган тусгай зөвшөөрлийг цуцална гэдэг. Бид Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд уялдуулан усны бохирдлын заалт оруулж өгч байгаа.
-Цэвэрлэх байгууламжид аж ахуй нэгжүүд өнөөдөр хэр их хэмжээний бохир ус нийлүүлдэг вэ?
-2016 оны дунджаас харвал Цэвэрлэх байгууламжид өдөрт дунджаар 164 мянган метр куб хаягдал ус нийлүүлсэн байна. Жилээр нь яривал 59.9 сая метр куб ус болно. Хамгийн их ачаалал авсан нь найм, ес, аравдугаар сар.
-Хууль хэрэгжсэнээр холбогдох газруудын хариуцлагыг өндөрсгөхийн сацуу Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал багасна гэж ойлгож болох уу?
-Яг зөв. Нэгдүгээрт аж ахуй нэгж байгууллага хаягдал усны бохирдлоо багасгах эдийн засгийн хөшүүргийг хууль эрхзүйн орчноор дамжуулан бий болгож байна. Энэ хууль нь бохирдуулагч бодис тус бүрт төлбөр ногдуулдах “бохирдуулагч нь төлбөр төлөгч” гэсэн зарчимд суурилсан хууль. Тэгэхээр аж ахуй нэгж бохир усан дахь бодисын хэмжээнд анхаарал хандуулаад ирэхээр төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх нийт бохирдлын хэмжээ багасна. Үүний үр дүнд цэвэрлэх байгууламжийн ачаалал багасч, хэвийн үйл ажиллагаагаа явуулахад маш том ахиц гарна гэж харж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.