Америкийн зэвсэг үйлдвэрлэгч Lockheed Martin корпораци АНУ тэргүүтэй 11 оронд 440 ширхэг F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх 37 тэрбум ам. долларын гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон тухай ойрын эх сурвалжууд мэдээлжээ.
Одоогийн байдлаар сөнөөгч онгоцны нэгжийн үнийг албан ёсоор эцэслэн шийдвэрлээгүй байгаа ч дээрх тооноос харахад нэг F-35 сөнөөгчийг 85 сая ам. доллароор үнэлсэн байна. F-35 сөнөөгч онгоц нь Америкийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй зэвсэг юм.
Ийнхүү гэрээ байгуулснаар Lockheed Martin Техас, Итали, Японд байрлах үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, одоо үйлдвэрлэж буй 140 сөнөөгч онгоцоо бэлэн болгох боломжтой болж байгаа аж.
Түүнчлэн гэрээний ачаар 200 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэх юм. Lockheed Martin төслийн ажлыг амжилтгүй хэрэгжүүлж байна гэж АНУ болон түүний хамсаатан орнууд, Засгийн газраас ихээхэн шүүмжил байв.
2014 оны байдлаар гэхэд “Төслийн өртөг 163 тэрбум ам. доллароор хэтэрч, төлөвлөгөөт хугацаанаас долоон жилээр хоцорч” байжээ. Гэвч асар их хөрөнгө оруулсан учраас хөтөлбөрийг зогсоох ямар ч боломжгүй болсон байсан юм.
Lockheed Martin-ын мэдэгдсэнээр туршилтын ажил 90 хувь хүрч, 2019 оны дөрөвдүгээр сар гэхэд бүрэн хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх юм байна.
Эх сурвалж: CNN