Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар үүлэнд зориудаар нөлөөлөх 40-өөд экспедиц ажиллаж байна. Тэд 56 удаа гарч, 119 удаа үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явууллаа гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Бат-Өлзий ярив. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Улаанбаатар хотод үүлэнд зориудаар нөлөөлснөөр бороо орж байна уу?
-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур тунадас орох магадлалтай байсан. Үүлэнд зориудаар нөлөөлснөөр орох борооны хэмжээг нэмэгдүүлсэн хэрэг.
-Танай экспедицийнхэн хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Тавдугаар сарын 1-нээс ажилласан. Монгол орны хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах 40 экспедиц, 40 генератор буюу нацост зуух ажиллаж байна. 21 аймагт манай салбарууд байдаг. Тэд өөрийн орон нутгийнхаа гантай байгаа газарт очиж ажилладаг юм.
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар асаж байгаа түймэр байна уу?
-Өнөө өглөөний байдлаар Булган аймгийн Тэшиг суманд түймэр асаж байгаа. Түймрийг унтраахаар манай экспедиц ажиллаж байна. Зургаадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт сумын нутагт асаж байсан ойн түймрийг бүрэн унтраасан.
Яг 14.00 цагийн байдлаар улсын хэмжээнд түймэртэй байгаа есөн газарт есөн экспедиц үйл ажиллагаа явуулж байгаа. Хэнтий, Булган, Төв аймагт ажиллаж байна.
-Хур тунадас хэр удаан үргэлжлэх бол?
-Нэг хэсэг тогтоод, дахин жаахан орно. Учир нь экспедицийнхэн үүлэнд нөлөөлж бороо оруулаад, бороо зогсоход дахин нөлөөлөх замаар үргэлжлүүлэн оруулж байгаа юм гэв.