Хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн үнэ төлбөргүй бөөр орлуулах эмчилгээнд нийт 154 иргэн хамрагджээ.
Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.
Ингээд гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хувийн хэвшлийн долоон эрүүл мэндийн байгууллага уг эмчилгээг иргэдэд үнэ төлбөргүй хийж байгаа билээ.
Тодруулбал,
- Люкс диализ ХХК-ий “Люкс диализ клиник”,
- Хурилдуур ХХК-ны Эрин эмнэлэг,
- Интернейшнл медикал сентер ХХК-ий Интермед эмнэлэг,
- Интенсивкаре ХХК-ны ICU эмнэлэг,
- Сити-Энержи ХХК-ий Улаанбаатар мед эмнэлэг,
- Ачтус ХХК-ны Агапе хоспис,
- Нарт-Эрдэнэс ХХК-ны Кидней Кейр гемодиализийн эмнэлгүүд төрөөс санхүүжилт авч уг эмчилгээг хийж буй юм.
Харин орон нутагт 16 аймаг гемодиализ эмчилгээг хийх хүчин чадалтай болсноор иргэн удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг оршин суугаа нутаг дэвсгэртээ хамрагдах боломж бүрдэж байна.
Гемодиализ эмчилгээ хүлээгдэлгүй боллоо
Өнгөрсөн оны есдүгээр сард улсын хэмжээнд 98 гемодиализын аппаратаар 498 хүнд гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж, 67 иргэн эмчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 163 гемодиализын аппаратаар 575 иргэнд гемодиализ эмчилгээнд хамрагдаж, хүлээгдэл байхгүй болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Цаашид Хөвсгөл, Архангай, Төв аймаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 8 гемодиализийн аппарат суурилуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Мөн тус эмчилгээний чанар, хариуцлагыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын “Гемодиализ эмчилгээний журам, хуваарь батлах” тухай тушаалыг батлан, хэрэгжилтийг хангахад чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж байна.