Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР хүргэж байна.
- Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль яагаад хэрэгжихгүй байгаа, цаашид ус бохирдуулж буй аж ахуй нэгжүүдэд ямар бодлого баримталж ажиллах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулгантай ярилцлаа.
- Үндэсний их баяр наадмын урлаг соёлын салбар хорооны дарга, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяраас баяр наадмын бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
- Дахин сонгууль болбол ойролцоогоор 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА нийтлэлийг энд дарж уншина уу.
- Улаанбаатар хотод 2016-2017 оны хичээлийн жилд сургууль завсардсан 21 хүүхэд байгаагийн 16 нь сургуульд огт ороогүй байна.
- Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийн дагуу ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Штефан Дуппел морилж, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг Монгол Улсын талд хүлээлгэн өгнө.
- Зохиолч, найруулагч Д.Золбаяртай хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.
- "А.Дулмаазул: Нэг тэрбум доллартай бол Тавантолгойн цахилгаан станцад хөрөнгө оруулна" ярилцлагыг энд дарж үзнэ үү.
- Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
- Борооны улмаас хэд хэдэн дүүрэгт цахилгаан тасарчээ
- Ёс зүйн алдаа гаргасан зургаан сайт алдаа хүлээн зөвшөөрч хүлцэл өчсөн байна.
- Чингэлтэй дүүргийн залуучуудын дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” өдөрлөг өчигдөр боллоо.
- Ус зайлуулагчгүй хотын нэг өдрийн дүр зураг Жавхаагийн дуранд хэрхэн буусныг энэхүү фото мэдээнээс үзээрэй.
- Хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн үнэ төлбөргүй бөөр орлуулах эмчилгээнд нийт 154 иргэн хамрагджээ.
- Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар үүлэнд зориудаар нөлөөлөх 40-өөд экспедиц ажиллаж байна.
- “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийн өдөрлөгт Улсын клиникийн Нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит Улсын клиникийн 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар Эрүүл мэндийн төв гэсэн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
- Борооноос шалтгаалж паркийн баруун урд талын нүхэн гарцыг хаалаа.
- Эмнэлгийн нэг оронд ногдох хүний тоо 134, нэг их эмчид ногдох хүний тоо 309 байна.
- Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий Удирдлагын төвийг Нийслэлийн цагдаагийн газар байгууллаа.
- Усны түвшин нэмэгдэх тул бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, батлагдаагүй газраар гол, мөрөн гатлахгүй байх, амралт, аялал зугаалгыг цаг агаарын нөхцөл байдлыг судалж, зөв тооцоолох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрний усанд орохгүй байх зэргийг анхаарч усанд осолдох аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.
- Канадын эрдэс боловсруулах технологи, төхөөрөмж үйлдвэрлэгч Сепро Минерал Системс компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютор Канад Технологи Майнинг Сервис ХХК-ийн ерөнхийлөгч Б.Батбаяртай техник технологийн шийдлүүдийн талаар ярилцсаныг энд дарж уншина уу.
- Орон нутгийн ногоочдын тарьсан салбан байцаа 1 кг буюу нэг боодол нь 1200-1500 төгрөгөөр зарагдаж байгаа бол, шинэ ногоон сонгино боодол нь 1000-1200 төгрөгөөр зарагдаж байна.
- В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд 7200 хүн хамрагджээ
- Л.Пүрэвсүрэнг НҮБ-ын Женев дэх салбарын байнгын төлөөлөгчөөр томиллоо
- Газрын тосны хайгуулын шинэ талбайнуудад нөөцийг нь амжилттай тогтоож байгаа, удахгүй бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүлээлттэй байгаа талаар Ашигт Малтмал, Газрын Тосны газраас мэдээллээ.
- Манай тээвэрчид гуравдагч улс орон руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно.
- Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид ОЮУТНЫ ЗЭЭЛД хамрагдана
- Ирэх оны эхний өдрөөс эхлэн эхний ээлжинд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянгад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 250 мянгад хүргэх, мөн 161 тэрбум төгрөгтөө багтааж бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр 2018 оны улсын төсвийн төслийг боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
- Технологийн салбарын тэргүүлэх компаниудын гүйцэтгэх захирлууд Ерөнхийлөгч Трамптай зургаан сарын дараа дахин уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
- ӨМӨЗО-ны нэрт уран бүтээлч, “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
- Монгол хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг харуулсан “Эрүүл мэндийн үзүүлэлт” номд Монголчуудын нас баралтын 58.7 хувийг зүрх судас, хавдрын өвчлөл эзэлж байгааг дурджээ.
- Амралтын өдрүүдэд 30 градус хүртэл халах төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газар мэдээлжээ.
- Дотоодын аялал жуулчлал сүүлийн хоёр жилд ойролцоогоор 10-12 хувь өссөн гэж Монголын аялал жуулчлалын холбоо мэдээллээ.
- 2016 онд улсын хэмжээнд 78194 хүүхэд амьд төрснөөс гурван ихэр 27, хоёр ихэр 1681 төржээ.
- Гурван хүүхдийн ээж О.Сайханд тусламжийн гараа сунгах бүх оддын "Халуун сайхан сэтгэл" хандивын тоглолт энэ сарын 22-ны 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Дэлхийд
- BBC Cardiff Singer of the World тэмцээний тэргүүн дээд шагнал болох 2017 оны Дэлхийн дуучин (Singer of the World) шагналыг Шотландын меццо сопрано Катриона Морисон хүртэж, МУГЖ Г.Ариунбаатар The Song Prize төрөлд түрүүллээ.
- Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев олон улсын төлбөр тооцооны нэгж шинээр бий болгох асуудлыг авч хэлэлцэхийг уриалжээ.
- Америкийн зэвсэг үйлдвэрлэгч Lockheed Martin корпораци АНУ тэргүүтэй 11 оронд 440 ширхэг F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх 37 тэрбум ам. долларын гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон тухай ойрын эх сурвалжууд мэдээлжээ.
- Их Британийн хөгжмийн зохиолч, дуучин, “Битлз” хамтлагийн гишүүн, дэлхийн хамгийн баян хөгжимчин Пол Маккартни 75 насны ойн баяраа тэмдэглэж байна.
- Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд агаарын хөлөг суултанд орох үед газрын навигацийн дэмжлэг үзүүлдэг төхөөрөмжүүдийг хүлээн авах шалгалтын нислэгийг амжилттай хийсэн талаар ЗТХЯ-наас мэдээлэв.
- НАСА-ийн Кеплер дуран авай шинээр 219 гариг илрүүлсэн бөгөөд түүний 10 нь дэлхийтэй хэмжээгээр ойролцоо гэж Амес судалгааны төвийн эрдэмтэн Марио Перез мэдэгдлээ.
- АНУ-д жилдээ 17-гоос доош насны 1300 хүүхэд галт зэвсгээс болж амиа алддаг болохыг судалгаагаар тогтоожээ.
- Үүлэнд зориудаар нөлөөлсний дараа өчигдөр нийслэл болон Дархан, Сэлэнгэ Төв аймгийн нутгаар бороо орж, түймэр унтарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
- Хойд Солоност хоригдсон америк оюутан эх орондоо ирээд долоо хонолгүй нас барлаа
- БНСУ анх удаа эмэгтэй гадаад хэргийн сайдтай болов
Спорт
- Жерри Уэст багаа орхиж, Лос Анжелес Клипперс багийн ерөнхийлөгч боллоо
- ESPN сайтын мэдээлснээр Кливленд Кавальерс багийн эзэн Дэн Гилберт багийн ерөнхий менежерээрээ лигийн экс од Чонси Биллапсыг эрчимтэй сонирхож байна.