Монголчуудын дотоод ертөнц, ахуй амьдрал, хүний мөн чанарын илэрхийлэл болсон бий биелгээ бүжгийг өвөг дээдэс маань туйлаас хайрлаж, түүндээ оршихуйн ухааныг бэлгэдлийн инад чинадын хэлбэрээр шингээж үе дамжуулан уламжлуулж ирсэн түүхтэй.
Монгол Улсын баруун хязгаар Ховд нутгийн Засаг даргын тамгын газар санаачлага гаргаж БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Улсын Бий Биелгээний анхдугаар наадам-2017” соёл, урлагийн цогц ажлыг энэ оны долоодугаар сарын эхний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж бэлтгэл, зохион байгуулалтын ажлаа эхлүүлсэн байна.
Наадмын зохион байгуулах хороо бий биелгээ бүжгийн үүсэл хөгжил,төрөл, уламжлуулах арга барил, сургалт, бүжиг “нот”-олсон эх сурвалжуудийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж тайлбарлах зорилгоор “Баруун Монголын бий биелгээ” Эрдэм шинжилгээний бага хурлыг зарлалаа.