Өнөөдөр улс оронд болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09.00 цагт
-“Залуучууд судлал- 2017" эрдэм шинжилгээний бага хурал 09:00-14:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд зохион байгуулагдана.
10.00 цагт
-Барилга хот байгуулалтын яамны байранд Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга нар орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд санамж бичиг байгуулна.
11.00 цагт
-Хотын дарга С.Батболд Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
-MN-Мэдээллийн төвд “Туурайн төвөргөөн” Олон улсын хөгжмийн XVII их наадам маргааш “Туурайн төвөргөөн-Монгол дуулж байна” уриан дор зохион байгуулах талаар мэдээлнэ. Наадмын нээлт Гандантэгчэнлин хийдийн Мэгзэджанрайсаг бурхны урд талбайд болох бөгөөд нээлтэд Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээр дуулж, лам нар хүслийн таван тахил өргөх аж.
11.30 цагт
-MN-Мэдээллийн төвд өмгөөлөгч Г.Баасан “Г.Доржзодовд хуулийнхан хатуурхаж байна" сэдвээр мэдээлэл хийнэ.
13.00 цагт
-Бадмингтоны олон улсын тэмцээний нээлт болно.
13.30 цагт
-Монголбанк БНХСУ-ын Төв банкны Knowledge Partnership Program-ын хүрээнд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд Монголбанк болон Солонгосын Төв банкны төлөөлөл гэрээнд гарын үсэг зурах ёслол “Туушин” зочид буудалд болно.