Голден Стэйт Уорриорс багийн өнөөгийн өндөр амжилтын салшгүй хэсэг болсон багийн ерөнхийлөгч Жерри Уэст багаа орхиж, Лос Анжелес Клипперс багийн ерөнхийлөгчөөр ирж байгаа талаархи мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл “Лого” албан ёсоор Клипперсийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч боллоо. Түүнийг ирсэнтэй холбоотой олон асуудлууд энэ хооронд яригдаж эхлээд байна.
Хамгийн түрүүнд 2018 оны зун чөлөөт тоглогч болох ЛеБрон Жэймсийг Клипперст авчрах яриа эрчтэй яригдаж эхэллээ. Кливлендэд үүсээд буй асуудал ч энэ яриаг ор үндэсгүй зүйл биш гэдгийг баталж байна. Кливлендийн эзэн Дэн Гилберт ЛеБрон Жэймстэй ярилцалгүй багийн ерөнхий менежерээ халсанаас энэ бүхэн эхэлсэн бөгөөд ирэх зун ЛеБрон өөр багт тоглох өндөр магадлалтай болоод буй талаар Америкийн хэвлэлүүд бичиж эхэллээ.
Клипперст ирэх нэг том шалтгаан нь түүний найз Крис Пол багтаа үлдэхээс гадна, Жерри Уэст багт ирж байгаатай холбоотой. Жерри Уэст ЛеБрон Жэймс нарын харилцаа тун сайн байдаг учир ирэх зун ЛеБрон Лос Анжелест газардах боломжтой хэмээн хэвлэлүүд онцолж байна. Мөн ЛеБроны эхнэр Лос Анжелес хотод амьдрахыг хүсч байгаа гэсэн мэдээлэл ч байгаа юм. Жерри Уэст Клипперс багаас жилийн 4-өөс 5 орчим сая долларын цалинг авах гэнэ.