GoGo мэдээний агентлагийн сурвалжлах баг нийслэлээс 40 км-ийн зайд орших зүүн захын Налайх дүүргийг зорилоо. Нүүрсний уурхайг түшиглэн байгуулагдсан энэ дүүрэгт гар аргаар нүүрс олборлогчдын хууль бус үйл ажиллагаа хязгаарыг давж, оршин суугчдын суурьшлын бүсэд орсон байна.
100 жилийн түүхтэй манай улсын ууган уурхай Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих 1990 онтой зэрэгцэн хувьчлагдсан. Түүнээс хойш нүүрсээр баялаг энэ орд гар аргаар олборлогчдын мэдэлд шилжиж, Налайхын ажилгүй иргэдийн амин зуулга болоод байгаа юм. Улаанбаатар хотын гэр хорооллын 280 мянган айл өрхийн 80 хувь нь илчлэг, хог багатай Налайхын уурхайн нүүрсээр гэрээ халаадаг.
Энэ зах зээлийг хангаж, хоногийн хоолоо залгуулах гэж Налайхад хөгшин, залуу хэн хүнгүй өглөө гэрээсээ гараад орой эсэн мэнд харих нь эргэлзээтэй бэхэлгээ, баталгаагүй ам, цооног руу орж, газрын гүнээс гараараа нүүрс олборлон гаргаж байна. Тус уурхай хувьчлагдаж, хүмүүс хувиараа нүүрс олборлох болсноос хойш 230 гаруй хүн уурхайд амиа алджээ. Бэхэлгээ, баталгаагүй эдгээр уурхайд өнгөрсөн 2016 онд л гэхэд 12 хүн амиа алдсан гэх тоо сэтгэл сэрдхийлгэнэ.
Бид нутгийн иргэдээр заалгаж, дүүргийн төвөөс зүүн урагш байх нүүрсний уурхайн шинэ бүсэд очлоо. Нүүрсний ам, цооногууд гэр хорооллын эхний эгнээтэй 100-гаадхан метрийн зайд айлсаж, гагцхүү баруун зүүн тийш чиглэсэн төмөр замаар хязгаарлагдана.
Зургаадугаар сарын 7-8-ны шөнө уурхай ажиллаж, бульдозероор шороо түрж байсан гэх юм. Хүний аминаас үнэтэй нүүрс, ашиг орлого байдаг гэж үү?
Налайх дүүрэгт Уул уурхайн аврах анги байдаг. Тус албаныхан уурхайчдад аюулгүй ажиллагааны заавар чиглэл өгч, осол гарвал аврах ажиллагаа явуулдаг. “Гар аргаар нүүрс олборлогчид аюулгүй байдлын зааварчилгааг бүрэн хэрэгжүүлж чаддаггүй, бэхэлгээ хамгаалалт нь муу учир хавар газар гэсэх гуравдугаар сараас эхлэн амуудыг хаах заавар чиглэл өгдөг. Гэвч уурхайнууд нууцаар ажиллаад байгаа юм.
Дулааны улиралд нуралт үүсэх, хорт хий ялгарах, агааргүйдэх зэргээр эрсдэл улам ихэсдэг. Гэтэл уурхайнууд нууцаар ажиллаад л байдаг. Бид уурхайн амыг хаах, лацдах эрхгүй учир юу ч хийж чаддаггүй” гэж Уул уурхайн аврах албаны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Х.Цэнгэлмаа ярилаа.
Зун болж уурхай бүхэлдээ нам жим, зогсонги байдалд шилжсэн ч өчигдөр оройхон зарим уурхай нь ажиллаж, машин техник дуугарч байсныг тэндхийн иргэд гэрчилнэ. Уурхайд тэсэлгээ хийхэд газар доргих шиг болно. Газрын гүнд олборлолт хийж цохих нүдэх чимээ айлуудад үргэлж сонсогддог аж. Уурхайд нуралт үүсэх, агааргүйдэх зэрэг аюулаас сэргийлэх үүднээс хавар амуудыг хаадаг. Гэтэл зургаадугаар сарын 7-8-ны шөнө уурхай ажиллаж, бульдозероор шороо түрж байсан гэх юм. Хүний аминаас үнэтэй нүүрс, ашиг орлого байдаг гэж үү?
ГАЗАР ХАГАРСНААС ХАШААН ДОТРОО 2-3 УДАА НҮҮЛЭЭ
Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айл өрхүүд болон тус гэр хороололтой ойрхон орших орон сууцны хорооллынхон энэ хууль бус олборлолтоос хохирогчид. Тус гудамжны захын нэгэн хашаанд машинаа засаж байгаа 40 гаруй насны залуутай уулзлаа. Тэдний хашаанд хоёр том ангал үүссэн нь анхаарал татсан. “Телевизүүд манай хашаа, миний зургийг авч зурагтаар баахан гарсан. Ахынхаа нэрийг битгий бичээрэй, зураг авахгүй шүү” гэж анхааруулсаар ингэж ярив.
“Манайх энд буугаад 5-6 жил болж байна. Анх буухад төмөр замын урдуур юу ч үгүй цэлийсэн тал байсан. Айлууд ч цөөхөн байсан. Гурван жилийн өмнөөс анхны уурхай байгуулагдаж, араас энд тэндгүй ам, цооног боллоо. Одоо ганц, хоёрхон уурхай ажиллаж байна. Өвөл бол замын урдуур дүүрэн жижигхэн бор гэрүүд, хүмүүс бол хөл тавих зайгүй хөлхөлддөг. Уурхай өдөр, шөнөгүй ажиллаж, чимээ шуугиан тасрахгүй. Портер машинууд нь цасанд хальтраад явахгүй байна гээд хотоос хог ачиж ирээд энд асгаад л нүүрс ачаад явдаг.
Өвөлдөө төмөр замын урдах тал нүд шүд нь гялалзсан хүмүүс, хог, портер машинуудаар дүүрдэг. Нүүрс олборлогчдын хэрүүл маргаан, зодоон цохион ч нүдэн дээр өрнөнө. Манай газар хоёр жилийн өмнөөс хагарч эхэлсэн. Энэ хавийн айлуудын адилаар манайх ч гэсэн нүүж буух газар хүсэж, дүүргийн захиргаанд өргөдлөө өгчихөөд шийдэгдэхийг нь хүлээсээр хоёр жил боллоо.
Сүүлийн хоёр жилээс хадсан хашаа хагарч, барьсан амбаар маань ч голоороо хоёр хуваагдсан.
Сүүлийн хоёр жилээс хадсан хашаа хагарч, барьсан амбаар маань ч голоороо хоёр хуваагдсан. Эсгий гэртэй болохоор ангалаас зугтаж хашаан дотроо 2-3 удаа бууриа сэлгээд байна. Бид ч яахав гэр барих зайгүй хагарвал гэрээ ачаад нүүж болно. Уурхайгаас 500 метрийн зайд байгаа орон сууцны хорооллыг хараад айдаг юм. Энэ уурхайнууд газар доогуураа их хол явсан гэж хүмүүс ярьдаг, орон сууцуудын доогуур ухаж байж ч магадгүй. Нам гүм болоход газар дор юм цохиж нүдэж, нүүрс ухаж байгаа нь мэдэгддэг гэж ярилаа.
Тэдний хашаанаас харахад Төмөр замаас баруун урагш үргэлжилсэн шороон далан бий болжээ. Цаана нь хятад эзэнтэй том уурхай байдаг. Эднийх лав ажиллаж байгаа. Өчигдөр шөнө л бульдозероор нааш нь шороо түрээд байсан. Энэ далан өдөр ирэх тусам л өндөр болж, цаанаас нь уурхайн хашаа, барилга байгууламжууд харагдахаа больчихоод байгаа. Энд овоолсон шорооноос хэд дахин их нүүрс ачаад явсан байгаа шүү дээ.
-Та өөрөө уурхайд ажилладаг уу?
-Би ажилладаггүй. Манайх энд буугаад 5-6 жил боллоо. Анх тэр том уурхайн хажууханд замын урд ганц л уурхай байсан. Том том Камазуудаар нүүрс зөөгөөд л байна. Цаанаас нь бульдозероор шороо түрээд л байгаа. Замын урдах хоёр гэр өчигдрийг хүртэл ажиллаж л байсан.
-Танайх энэ газраа өмчилж авсан уу?
-Газар өмчлөх өргөдлөө өгсөн боловч шийдэж өгөхгүй хэдэн жил болж байна. Би чинь Монгол Улсын нутагт дэвсгэрт хаана ч газар аваагүй хүн шүү дээ. Хотоос ирж манай хашаатай залгаж буусан хойд талын айл газраа өмчилсөн гэнэ лээ. Дарга нарт нь мөнгө төгрөг өгсөн юм байлгүй. Гаднаас ирсэн хүмүүс нь манийг бодоход мөнгөтэй байдаг бололтой. Газраа өмчлөөд авчихдаг. Би өмнө нь Налайхад таксинд явдаг байсан. Налайхын хаана, ямар айл байсныг андахгүй. Анх 4-5 жилийн өмнө буугаад л газар хүссэн өргөдөл өгсөн манайх одоо хүртэл газраа аваагүй байна. Манай энэ хавийн айлууд алаг цоог газрын зөвшөөрөлтэй юм билээ. Ямар хүмүүст нь зөвшөөрөл өгсөн юм гайхаад л байдаг гэж ярив.
ГЭРТЭЙГЭЭ НҮХ РҮҮ УНАЧИХ ВИЙ ГЭЖ САНАА ЗОВОХ БОЛЛОО
Төмөр зам дагуух Хоёрдугаар хороо , Нарлаг гудамжны 25-ын 2 тоот хашаанд оршин суугч Б.Рэнчинханд, Манайх энэ газарт буугаад гурван жил болж байна. Анх манайх налуу газрын өндөрлөг довцог дээр гэрээ барьсан гэж гэтэл одоо тэгшхэн газар болчихлоо. Төмөр зам манай газраас дор харагддаг бол одоо манай газраас намхан болчихсон. Газар хагараад хоёр жил болж байна. Өвөл газар хагараад, зун бороо ороход суулт өгөөд байна. Яваандаа газар маань хонхор бол бид гэртэйгээ нүх рүү уначих вий гэх санаа зовох боллоо.
Бид эндээс нүүмээр байна, өргөдлөө захиргаанд өгчихсөн. Газар шийдэж өгнө гэж дуулдсан ч өнөөг хүртэл алга л байна. Одоо нэг хоёр уурхай ажилладаг. Намар болонгуут уурхайнууд ажиллаж, хүн машин, холхиод эхэлнэ. Газар улам л суулт өгөх байх гэж санаа зовдог юм. 2015 оноос л эхний уурхай ажиллаж эхэлсэн. Удалгүй уурхайнууд ар араасаа нээгдсээр битүү уурхай болчихлоо.
-Уурхай ажиллаж байхад танай гэрт мэдэгддэг үү?
-Газраас юм цохиж байгаа нь мэдэгддэг.
Хэн дуртай нь газар ухаад нүүрсний ам нээж чадахгүй. Эрх мэдэлтнүүдэд ойр мөнгөтэй хүмүүсийн л хийж байгаа ажил. Тэдний дунд Хятад эзэд ч нэлээд бий.
-Танайх нүүрстэй холботой ажил хийдэг үү?
-Үгүй ээ, хөдөөнөөс төв бараадаж ирсэн нь л энэ. Уурхайд ажиллах аюултай. Байсгаад л шороонд дарагдсан, хүн нүхэнд унаж гэмтсэн, нас барсан гэж сонсогддог. Манайх хоёр жаахан хүүхэдтэй. Хүүхдүүдээ хашаанаасаа байтугай, гэрээсээ ч гаргахаас айдаг. Хашаанаас гарвал уурхайн нүх рүү уначихна шүү дээ.
-Танайх хаанаас нүүж ирсэн бэ?
-Сүхбаатар аймгаас ирсэн. Анх буугаад байшин барина гэж байсан. Одоо бол нүүж байгаад байшин барьж, гэр орноо төвхүүлж амгалан тайван амьдармаар л байна гэж энэ эмэгтэй гэж бодит байдлаа өгүүлэв.
Тэднийх л агуулахын зориулалтаар хашаандаа жижгэвтэр тоосгон амбаар барьсан нь хаалганыхаа хажуугаар хагарч, ангайжээ. Барьсан банзан хашаа хагарсан байв.
Төмөр замын урдуур энд тэнд нүүрсний ам, цооног байгааг гэрчлэх газраас дээш шовойлгон барьсан дундаж хүний өндөртэй дүйцэхүйц хаалганууд байх агаад тэдгээрийг түгжиж битүүмжилжээ. Одоогийн байдлаар хоорондоо 100-гаад метрийн зайтай хоёр гэр л үлдсэн байв.
“УУРХАЙГ 3 ХОНОГИЙН ӨМНӨ ХААГААД ХҮМҮҮС НЬ ЯВЧИХСАН”
Тэр гэрүүд нь уурхайн амуудыг сахиж байгаа манаач айлууд аж. Тэднээс юм асуухад цаанаасаа даалгавар авсан бололтой “Мэдэхгүй ээ, манайх манаач хийдэг” гэхээс өөрийг эс хэлнэ. Зүүн гэрээс гарч ирсэн залуу “Бид энд буугаад гурван сар болж байна. Уурхай гурав хоногийн өмнө хаагаад, хүмүүс нь явчихсан” гэв.
Хэн дуртай нь газар ухаад нүүрсний ам нээж чадахгүй. Эрх мэдэлтнүүдэд ойр мөнгөтэй хүмүүсийн л хийж байгаа ажил. Тэдний дунд Хятад эзэд ч нэлээд бий. Эзэд ажилгүй иргэдийг цооногтоо оруулж, өдрийн 10-20 мянган төгрөгийн цалин өгч ажиллуулдаг. Тэр хүн шороон дарагдах, агааргүйдэх зэргээр эрүүл мэндээрээ хохирох, амиа алдах тохиолдол цөөнгүй байдаг ч аюулгүй ажиллах нөхцөлөөр хангаагүй цооногийн эздэд хариуцлага тооцохгүй явсаар өнөөг хүрчээ. Уурхайд ажиллаж байгаад амиа алдсан хүний хохь болж, ар гэрт нь бэлэвсэн эхнэр, эцэггүй хүүхдүүд өнчирч хоцрох нь өр өвдмөөр.
Төмөр замын урдах уурхайнуудын хамгийн баруун захад үргэлжилсэн шороон далан харагдана. Дөхөөд очиход уурхайгаас гарсан шороогоор блокон хашаагаа тойруулан далан үсгэж давхар хамгаалсан томоо хашаа байв. Хашаанд үйлдвэрлэл явагдаж байгаа бололтой үйлдвэрлэлийн машин техникийн чимээ тасралтгүй сонсогдоно. Замын хойд талд амьдардаг иргэдээс сонсвол тэр Хятадын хөрөнгө оруулалттай уурхай аж. “Өчигдөрхөн ажиллаж байсан. Орой болохоор том том машинууд явдаг. Бульдозероор шороо түрээд л байсан. Далан шиг босгосон шороо нь өдөр ирэх тусам өндөр болоод байгаа” гэв. Тус уурхайд очвол хашааны хаалга нь цоожтой учир харуул нь гарч ирлээ.
-Танай уурхай ажиллаж байгаа юм уу?
-Нүүрсний уурхай зогссон. Намрын ажилдаа бэлтгэж бэхэлгээ хийх ажил л явагдаж байна. Дарга нар нь байхгүй
-Хаалгандаа хаягаа хадаагүй юм байна. Танайх ямар компани юм бэ?
-Хятадын “Эрдэнийн хишиг” гэдэг компани.
-Хэр удаан ажиллаж байгаа компани вэ?
-Удаж байгаа юм гэсэн. Уурхайн талын дарга нар нь бүгд амарч байгаа. Энд бол зөвхөн гадна талын бэхэлгээний ажил явагдаж байна. Газрын гүнд ажиллаж байгаа хүн байхгүй гээд цааш явав.
Уурхайчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тус дүүрэг дэх Уул уурхайн аврах алба уурхайн амуудыг хавар 3-4 дүгээр сардаа багтаагаад хаах шаардлага тавьдаг. Шаардлагыг нь ч хэрэгжүүлдэг байв. Гэтэл зургаадугаар сар гарчихаад байхад хэдийгээр 1-2 уурхай боловч ил, далд ажилласаар байжээ.
УУРХАЙ МАНАЙ БАЙРАНД ХЭТ ОЙРХОН БАЙГААД СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭДЭГ
Налайх дүүргийн хоёрдугаар хороон дахь орон сууцны “Ану” хотхоны нэг байрны суурь хагарч, хананд нь цууралт үүсчээ. Ашиглалтад ороод гурван жил болж буй энэ хотхоны оршин суугч Н.Нямхүү ингэж ярив. “Манайх 2014 онд энэ байрандаа орсон. Налайхдаа элит байр гэж худалдаж авсан. Гэтэл дөрвөн жил болоогүй барилгын гадна, дотор хана цуурч, суурь нь хагарлаа. Манай хорооллоос 500-хан метрийн зайд нүүрсний уурхай ажиллаж, тэсэлгээ хийж байгааг оршин суугчид эсэргүүцэж, засаг захиргаандаа гомдол гаргасан боловч хариу өгдөггүй. Орон сууцанд байгаа бидэнд тэсэлгээ хийх нь сонсогддог. Айл өрхүүдэд хэтэрхий ойртсон уурхайнуудыг хаах цаг болсон” гэж тэр ярилаа.
Хотын дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Налайхын уурхайд үүссэн нөхцөл байдалтай танилцаад, хотын хаяанд орших энэ дүүрэгт хөгжлөөс хаягдаж, хууль гууль болсныг гайхаж цөхөөд буцжээ. Хууль бус уурхайчдын хөлд нэрвэгдсэн Налайхын иргэдийн аюулгүй орчинд амьдрах язгуур эрх зөрчигдсөн энэ байдалд Ерөнхийлөгчийн сонгуулийн сүрд дарагдах ёсгүй. Төр улс гэж байдаг бол иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах учиртай. Зуны сар гуравхан. Хууль бус уурхайн хөлд нэрвэгдсэн хөөрхийлэлтэй иргэдээ хамгаалах ажлыг даруйхан эхлэх хэрэгтэй байна.
Уншигч Танд дараагийн удаа Налайх дүүргийн удирдлагууд энэ талаар ямар арга хэмжээ авч буй талаар Засаг дарга Ч.Раднаабазартай хийсэн ярилцлага хүргэх болно.