"Туурайн төвөргөөн" 2017 олон улсын хөгжмийн их наадмын нээлтийн үйл ажиллагаа маргааш 11.00 цагт Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн талбайд эхлэх гэж байна.
Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд зохион байгуулах уг үйл ажиллагаанд Ноён хутагт Данзанравжаагийн "Үлэмжийн чанар" дууг бүх нийтээр дуулах юм.
Мөн хийдийн тэргүүн их хамба лам СГЗ гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Хансүх, Гавж Д.Нанзаддорж тэргүүтэн лам хуврагууд айлдвар сургаалиа айлдаж, "Туурайн төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын үүсгэн байгуулагч, захирал, ХБНГУ-ын Фрайбург дэх Монголын Соёлын Төвийн захирал" МУСТА С.Бадамхорол, Монголын соёлын өргөмжит элч, ХБНГУ-ын проф. Бернхард Вульф, олон улсын алдарт урлаг соёлын эрхмүүд, Төрийн их найрал хөгжмийн оркестр, өв уламжлал тээгч уртын дуучид оролцоно.
Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан "Туурайн төвөргөөн 2017" XVII олон улсын хөгжмийн их наадам зургаадугаар сарын 22-ны өдрөөс долоодугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар-Өвөрхангай Хархорин Эрдэнэзуу хийд-Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулна.
Тус наадамд уртын дуучид ая дуугаа өргөх бол Шилмэл загвар салоны хамт олон Бурхадын өмсгөл загваруудаа танилцуулж, Профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшгээр тахил өргөнө.
“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмыг Монголын бурханы шашин ба соёлын өв, түүхэн уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд үндэсний хувцас дээлтэйгээ хүрэлцэн ирэхийг МУСТА С.Бадамхорол уриаллаа.
Тэрбээр
"Энэ жилийн наадмын онцлог нь зөвхөн гадаадын уран бүтээлчид төдийгүй, олон улсын хөгжмийн фестивалийн удирдагч, сэтгүүлчид хүрэлцэн ирнэ. Бид дэлхийд гайхагдсан Монголын өв соёл, Буддын шашинтай холбоотой зан заншил түүх уламжлалаа монголчууддаа болон гадаадын улс оронд сурталчлах зорилготой юм. Монгол хүн болгон Данзанравжаагийн "Үлэмжийн чанар" дууг дуулж, "Монгол дуулж байна" төслийг эхлүүлнэ" гэлээ.
Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд:
""Үлэмжийн чанар" бол Тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн зохиосон айлдсан сургааль номлол юм. Үүнийг ард иргэд Данзанравжаа хутагтаас хойш ая эгшиг оруулан дуулж ирсэн.
Дуулж байгаа гол шалтгаан нь бурханы шашны гүн ухаан бясалгалын арга ухаануудыг суралцах санаа зорилготойгоор "Үлэмжийн чанар" дууг Монголын ард түмэн дуулсаар ирсэн гэж лам хуврагууд ойлгодог. Энд бурханы шашны гүнзгий нарийн дотоод ухааны агуулгууд, цаашлаад бурхан болох төгс гэгээрлийн утгыг олохын мөн чанарыг ерөнхий утгад тайлбарласан байдаг учраас уг үйл ажиллагааг таван эрдэмтэн багш тусгайлан тайлбарлаж, төр түмний шүтээнд тахил тэргүүтнийг өргөх, төрийн хөгжмийн ая эгшиг тэргүүтэн ая дуугаа өргөнө" гэлээ.
Туурайн төвөргөөн олон улсын хөгжмийн XVII их наадмын нээлтийн хөтөлбөр
11:00 Нээлтийн үг С.Бадамхорол, С.Бадамханд /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын захирал, ХБНГУ-ын Фрайбург дахь Монголын соёлын төвийн захирал/
11:05 Мэндчилгээ Профессор Бернхард Вульф / Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч, Монголын соёлын элч/
11:10 Уртын дуу / Уртын дууны өв тээгчид, “Зуунтай холбоо”/
11:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их Хамба лам, Гавж Д.Чойжамцын айлдвар сургааль
11:25 Хүслийн 5 Тахил өргөх / МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд /
11:30 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да Лам Х.Бямбажав /Дүрст тахил өргөх/
11:35 Шилмэл загвар салон /Бурхадын өмсгөл, тахил өргөл/
11:40 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, Гавж Д.Нанзаддорж /дуут тахил, хөгжим/
11:50 СТА С.Бадамхорол, Уртын дуу, Профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшгээр тахил өргөнө.
12:00 Үлэмжийн чанар дууг бүх нийтээр дэлхий дахинаа дуулна
12:10 IX Ноён хутагт Данзанлувсантүдэв Айлдвар айлдана.
12:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, Гавж С.Гантөмөр /үнэр тахил өргөх, хүж, арц/
12:25 Сан уншлага /Чингисийн сан монголоор /
12:30 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гавж, “Жавзандамба хутагт төв”-ийн номын багш Д.Нямсамбуу
12:40 Жамчод /Цай, Амттанаар тахил өргөх/
12:45 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны Дарга Ж.Одгарьд /Хүрэлцэхүйд тахил өргөх, хадаг/
12:55 Ардын урлагийн тоглолт /Бүх нийтээр дуулна/