СЕХ ээлжит хурлаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцсэн байна. “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, төлөвлөгөө Сонгуулийн тухай хуульд нийцэж байгаа тул сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх зөвшөөрөл олгожээ. Мөн тус хуралдаанд сонгогчийн шилжилттэй холбоотой асуудлаар ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү мэдээлэл хийсэн байна. Тэрбээр сонгогчийн нэрсийн жагсаалтад орсон өөрчлөлтийг танилцууллаа. Үүнээс гадна цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр мэдээлэл хийв. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой 220 гаруй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан байна. Үүнээс гомдол, мэдээллийн дийлэнх нь бусдын нэр төрд халдаж, гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэгтэй холбоотой байжээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шууд ирүүлсэн гомдол мэдээллийг шүүгч шийдвэрлэх зэргээр зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд тогтоож, шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг дуулгажээ. Тиймээс сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад анхаарах хэрэгтэйг онцлоод, сонгуулийн байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн харилцааг нарийн зохицуулж, хуульчлах шаардлагатайг сануулав.
Дашрамд дурдахад, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх иргэдийн бүртгэл мягмар гарагт дууслаа. Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан иргэд зөөврийн хайрцгаар санал өгдөг.
Мөн байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон болон санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн хайрцгаар саналаа өгч болдог.
Б.Тогтох