Германы гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Thyssenkrupp" компани үйлдвэрлэлийн зорилтоо өөрчилж эхлээд байна. Тодруулбал, тус компани цахилгаан шатны эд анги үйлдвэрлэх чиглэлд судалгаагаа эхлүүлжээ. Учир нь төмөрлөгийн зах зээлийн өсөлт удааширсантай холбоотойгоор өнгөрсөн зургаан жилийн хугацаанд "Thyssenkrupp" гангаас илүү цахилгаан шатны эд ангийн үйлдвэрлэлээс илүү их хэмжээний ашиг олсон байна.
Улмаар тус компанийн хөрөнгө оруулалт цахилгаан шатны үйлдвэрлэлийг шинэ түвшинд хүргэж, соронз ашиглан дээш хөөрч, хажуу тийш явах зэрэг шинэ нээлтүүдийг хийгээд байгаа юм. Бусад үйлдвэрлэгчид үүнийг анхааралдаа аваад байна. Өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд энэ чиглэлд хүч сорьж байгаа гэж тус компанийн цахилгаан шатны эд анги үйлдвэрлэлийн захирал ярилцлагадаа дурджээ.
Үүнээс гадна "Thyssenkrupp" компани төмөр утасны оронд соронз ашигласан, дээш, доош, хажуу тийшээ гээд тал бүрд зорчигчдыг тээвэрлэх боломжтой олон үйлдэлт цахилгаан шатныхаа анхны загварыг зургаадугаар сарын 22-нд танилцуулахаар төлөвлөөд байна.
Б.Ариунболд