Тайландын гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт 2016 онд түүхэн дээд хэмжээнд хүртэл өсжээ. Тухайлбал, тус улсын бизнес эрхлэгчид өнгөрсөн онд хилийн чанадад 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин Сингапур, Индонезийн компаниуд өнгөрсөн онд гадаад улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээ бууруулсан бол Малайзын компаниуд сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээгээр хөрөнгө оруулжээ.
Тайландад Төрийн эргэлт гарч, цэргийн дэглэмээ халснаас гурван жилийн дараа эдийн засгийн өсөлт нь Зүүн Өмнөд Азийн бусад улсуудаас хоцорч эхэлсэн байна. Учир нь Дэлхийн банк тус улсын эдийн засаг 2017-2019 оны хооронд дунджаар 3.3 хувиар өснө гэж таамагласан нь бүс нутгийн хөгжиж буй найман улс дундаас хамгийн бага үзүүлэлт юм. Хувийн хэвшлийн зарцуулалтыг хязгаарласнаар Азид тэргүүлэх цемент үйлдвэрлэгч "Siam Cement PCL" зэрэг томоохон компаниуд хилийн чанад дахь зах зээлд анхаарлаа хандуулах болжээ.
Тухайлбал, гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 2.9 тэрбум ам.долларт хүрсэн талаар тус улсын Төв банк мэдээлсэн байна. Үүнээс гадна Тайландын компаниуд өнгөрсөн онд хилийн чанад дахь компаниудтай нийт 1.5 тэрбум ам.долларын хэлцэл хийсэн байна. Хэдийгээр гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт нь өмнө нь байгаагүйгээр өссөн ч дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ хангалтгүй түвшинд байгааг шинжээчид онцолж байна. Үүний улмаас хэрэглэгчдийн итгэл суларч, энэ онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эргэн буурчээ.
Б.Ариунболд