МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг СЕХ-нд хэд хэдэн гомдол иржээ. Тухайлбал Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ТББ-аас С.Ганбаатар нь сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, гадны иргэнээс 50 сая воныг хандив авсан тухай болон энэ хэргийг шалгах өгөхийг хүссэн тухайгаа дурджээ. Мөн БЗД-ийн иргэн н.Баасанжаргалаас үүнтэй холбоотой асуудлаар гомдол иржээ.
Үүнээс гадна БНСУ-ын иргэн Ю Ван Сү МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хандив болгож 50 сая вон өгснөө хүлээн зөвшөөрч, энэ асуудлыг шалгаж өгөхийг хүссэн өргөдлөө мөн өнөөдөр СЕХ-нд ирүүлжээ.
СЕХ-нд аливаа гомдол, өргөдлийг шалгаж тогтоох эрх мэдэл байхгүй учир эдгээр гомдол, өргөдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хэмээн СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ хэллээ.
Цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгаатай холбоотой нийтдээ 229 өргөдөл гомдол иржээ. Үүний дийлэнх нь бусдыг гүтгэх, доромжлох, гутаах мэдээлэл тараасан, мөн сурталчилгааны самбарыг эвдсэн гэмтээсэнтэй холбоо гомдол эзэлж байгаа аж.
Мөн АН-аас санал өгсөн хүний хуруун дээр бэхээр тэмдэглэгээ хийхийг шаардсан шаардлагаа өнөөдөр СЕХ-нд хүргүүлсэн. Энэ талаар СЕХ-ноос мэдээлэл өглөө.
СЕХ бэхэн тэмдэглэгээ дууссан байна гэдэг буруу мэдээлэл тархсан. 2008 оны сонгуулиас буюу Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж эхэлснээс хойш бэхэн тэмдэглэгээг хийхээ больсон. Үүнтэй холбоотойгоор АН-д албан ёсны хариу өгнө хэмээн СЕХ-ноос мэдээллээ.