Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.
Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр санал авах бүх байруудад Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулжээ. Туршилтаар
- Санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэгбүрчлэн хүргэгдсэн эсэх,
- Тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх,
- Саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоосон байна.
"Улсын хэмжээнд 1983 хэсэг, санал авах байр байгуулагдаж, сонгуулийн бэлтгэл ажлаа хангаад сонгогчийн санал авахад бэлэн боллоо. Дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн тоогоор 2.2 сая сонгогч бүртгүүлжээ. Үүнээс хойш сонгогчийн шилжилт хөдөлгөөн зогссон. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчийн хүсэлт хүлээж авах хугацаа өчигдөр дуусгавар болсон. Сонгуулийн саналын хуудас бүрэн хэвлэгдэж, хөдөө орон нутагт хүргэгдсэн. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-ний өдрөөр дуусгавар болно" хэмээн СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэллээ.
Түүнчлэн сонгуулийг гадаадын ажиглагчид ажигладаг. Энэ жилийн хувьд Европын парламентын ассамблей 30 ажиглагчаа илгээсэн нь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг болж байгаа аж. Мөн ЕАБХА-ны гишүүн орнуудын 35 ажиглагч зэрэг нийтдээ 34 улсын 112 гадаадын ажиглагч СЕХ-нд бүртгүүлжээ.