Төмөр замын хойд коридорыг байгуулах ажлын эхний үе шат болох Эрдэнэт-Овоотын төмөр замын “Баруун Эрдэнэт” ялгах өртөөний шавыг тавилаа.
Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан юм.
Европ, ОХУ-аас БНХАУ руу уул уурхайн түүхий эд болон хэрэглээний бүтээгдэхүүн тээвэрлэх, БНХАУ-аас Европ, ОХУ руу өргөн хэргэлээний барааг Монголын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэх шинэ гарц нээгдэнэ.
2016 оны зургаадугаар сард баталсан энэ хөтөлбөрт 32 хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ. Хятад улсаас Орос/Европ руу дамжин өнгөрөх ачаа барааг тээвэрлэх “Төмөр замын хойд коридор” нь Эрдэнэт-Овоотын төмөр замаар нээгдэх учиртай.
Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийг хэрэгжүүлэгч, Монгол улсад бүртгэлтэй “Нортерн рэйлвэйс” ХХК нь “Аспайр майнинг” ХХК-ийн охин компани юм.
542 км урттай Эрдэнэт–Овоотын төмөр замын суурь бүтцийг “Нортерн Рэйлвэйс” компани барих концессын гэрээг 2015 онд байгуулжээ. Тэд төслөө хэрэгжүүлэхээр өнөөдөр шаваа тавилаа.
Энэ төмөр замын суурь бүтцийг байгуулснаар Европ, ОХУ-аас БНХАУ руу уул уурхайн түүхий эд болон хэрэглээний бүтээгдэхүүн тээвэрлэх, БНХАУ-аас Европ, ОХУ руу өргөн хэргэлээний барааг Монголын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэх шинэ гарц нээгдэж, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болно.
Монголоор дамжин өнгөрөх төмөр замын тээвэр БНХАУ-ОХУ-Европын хооронд хийгдэх худалдаа тээврийн хамгийн дөт чиглэлийн нэг юм. Орхон аймагт болсон шав тавих ёслолд Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-аас Монгол улсад суух Элчин сайдын яамны дипломат төлөөлөгчид, Орхон аймгийн засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа нар оролцлоо.
Тувагийн 400 орчим км-ээс тээвэрлэдэг нүүрс монголын нүүрстэй хэзээ ч үнээр өрсөлдөж чадахгүй.
“Aspire mining” компанийн ерөнхий захирал ДЭВИД ПОЛЛ: Төмөр замын хойд коридор “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь–Овоот– Эрдэнэт– Салхит-Замын-Үүд- Эрээн-Улаан цав- Жанчхүү- Бээжин- Тьянжин” гэсэн чиглэлтэй байна. Европ-ОХУ-Хятад-Ази Номхон далайн бүс нутгийг холбосон төмөр замын тээврийн чиглэл болох юм.
Төмөр замын хойд коридорыг “Эрдэнэт овоот”, “Овоот-Арц, “Арц суурь-Кызыл” гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Дотоодын уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хувьд Овоот, Нүүрстэйн нүүрсний төслүүд Эрдэнэт-Овоотын төмөр замын үндсэн ачаа байна.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тэргүүн Д.ЖИГЖИДНЯМАА: Эрдэнэт-Овоотын замыг Тувагийн нүүрсийг зөөх зам, өрсөлдөгчийн нүүрсийг зөөх учир манайд ашиггүй гэдэг нь буруу. Тувагийн 400 орчим км-ээс тээвэрлэдэг нүүрс монголын нүүрстэй хэзээ ч үнээр өрсөлдөж чадахгүй.
Тээврийн зардлаа төлөхөд манайхаас өндөр үнээр зах зээлд нийлүүлнэ. Харин ч Тувагийн нүүрсийг манай замаар тээвэрлэн, УБТЗ тарифынхаа дагуу багагүй хэмжээний ашиг олох боломжтой.
Эрдэнэт-Овоотын төмөр замыг барих үндэслэл нь хойд коридорын төслийн хэрэгжүүлэгч УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг 2030 он хүртэл шинэчлэх хөтөлбөртэй уялдана гэв.
Төмөр замын барилга угсралт эхэлснээр 1000 гаруй байнгын ажлын байр бий болох юм байна.