Германы цагдаагийн алба ойрын ирээдүйд нэвтрүүлэхээр төлөвлөж буй царай таних системийн туршилтад зориулж 275 сайн дурын хүнийг бүртгэхээр болсон гэдгээ зарлажээ. Харин царайгаа бүртгүүлсэн хүмүүст 25 еврогийн Amazon бэлгийн карт өгөх юм байна.
Туршилтад оролцох сайн дурынхан Берлиний Südkreuz галт тэрэгний буудалд зургаан сарын турш өдөрт хэд хэдэн удаа очих ёстой бөгөөд энэ хугацаанд хамгийн олон удаа очсон эхний гурван хүнд GoPro Hero Session, Fitbit Surge зэрэг бэлгүүдээс нэгийг өгөх аж.
Германы холбооны цагдаагийн албаны тайлбарласнаар “Ирээдүйд царай таних системээр бид сэжиг бүхий, аюултай этгээдүүдийг таньж, хаана явааг нь мэддэг болно” гэжээ.
Сайн дурынхны хувьд цагдаагийн албанд өөрсдийн хэд хэдэн зураг болон зарим нэг хувийн мэдээллээ өгөх бөгөөд жилийн дараа цагдаа нар цуглуулсан мэдээллийг нь устгах юм.
Ингээд оролцогч бүр өөртөө бяцхан байршил тогтоох дамжуулагч авч явна. Дамжуулагчийн тусламжтай цагдаа нар тухайн хүний байршлыг тогтоож, систем зөв хүнээ таньж байгаа эсэхийг нягтлах юм. Хэрвээ хоёр мэдээлэл зөрж байвал, системийг илүү сайжруулах ёстой гэсэн үг.
Туршилтыг ирэх наймдугаар сарын нэгнээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Mashable