Нийслэлийн есөн дүүргийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг нийт 142 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хүргэдэг бөгөөд Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар ийнхүү Гемодиализийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн 10 барилгыг барихаар тохиролцжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Увидаст од”, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Мөнх үйлстэн” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Бүгд Найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар баригдах тус ӨЭМТөвийн барилгыг тус улсын “Тика” олон улсын байгууллага барих юм байна.
Шинээр баригдах арван өрхийн эрүүл мэндийн төвийг Сонгинохайрхан дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 2, Хан-уул, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг байрлалд барихаар болжээ.
Нийслэлийн алслагдсан хороод болох Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төв баригдсанаар эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, иргэдэд ээлтэй орчин бүрдэнэ гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байлаа.
Эмчийн 4-6 үзлэгийн өрөө, дархлаажуулалт, лаборатори, асаргаа сувилгааны болон тусгаарлах өрөө, автомашины гараж бүхий олон улсын стандартад нийцсэн өрхийн эрүүл мэндийн төвийн хоёр давхар барилгын газрын асуудлыг нийслэлээс шийдэж өгчээ.