“Их хаадын удам” соёл, урлагийн арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, хоолны фестиваль, хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн зэрэг соёлын олон үйл ажиллагаа нэгэн дор болох “Торгоны Зам-Хархорин” арга хэмжээг долоодугаар сарын 17-21-ний өдрүүдэд Хархорин хотноо зохион байгуулах гэж байна.
Торгоны зам ба эртний нийслэл Хархорум хот, нүүдэлчдийн түүх, зан заншил, өв соёлыг олон улсын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, нүүдэлчдийн өв соёлыг соёл урлаг, уугуул нутгийн иргэдийн уламжлалт зан заншлаар дамжуулан сурталчлах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Монгол улсын төдийгүй хүн төрөлхтний хосгүй үнэт өвд бүртгэгдсэн Эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Чингис хааны алтан ургийн хаад байгуулан өнөөдрийг хүртэл үнэт чанараа хадгалан ирсэн цөөн дурсгалын нэг болох Эрдэнэ-Зуу хийдийн үнэт өвийг урлаг, соёл, уламжлалт зан үйлийн өв соёлоор уламжлуулан сурталчилж жуулчдын тоог нэмэгдүүлэн цаашид хөрш зэргэлдээ орнууд, дэлхийн бусад орнуудын жуулчдын зорин ирж оролцдог соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгох зорилтод хүрэх эхний алхмыг энэхүү үйл ажиллагаагаар эхлүүлж байгаа юм.
Уг арга хэмжээний хүрээнд Торгоны зам-Хархорум хот, түүх өв соёлын Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал болон гадна, дотнын зочдод Монголын түүх, урлаг, соёл, ахуй амьдралыг таниулан сурталчилсан танин мэдэхүйн боловсролд чиглэсэн сонирхолтой, өвөрмөц хөтөлбөрүүд багтах юм.
Хөтөлбөрт:
- “Их хаадын удам” соёл, урлагийн арга хэмжээ
- “Торгоны зам- Хархорум” Олон Улсын Эрдэм шинжилгээний бага хурал
- “Хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн”
- “Хархорум зоог” Монгол үндэсний хоолны фестиваль
- “Нүүдэлчин монгол” арга хэмжээ
- “Цамын дэг” шашин соёлын арга хэмжээ
- “Адуучин” соёлын үйл ажиллагаа
- Хархорумын худалдааны гудамж
- Циркийн болон морьтон баатруудын тоглолт
Дээрх арга хэмжээг Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн ЗДТГазар, Хархорин сумын ЗДТГазар хамтран зохион байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг Silkroad-Kharkhorum хуудсаар авах боломжтой гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.