МИАТ ХК-ийн Улаанбаатар Бусаны чиглэлийн анхны шууд нислэгээ хийхээр Боинг
737-700 онгоц өнөө өглөө 06.05 цагт хөөрлөө. Цаашид пүрэв, ням гаригт энэ шууд нислэгийг үйлдэх юм байна.
“Анхны нислэгийн тийз нэг талдаа 241 мянган вон буюу өнөөдрийн ханшаар 500 мянга орчим төгрөг. Цаашид энэ үнийг 20-40 хувь бууруулах бодлого барьж ажиллана” гэж Зам, тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл ярив.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, хатагтай Ким Ти Ук "Зургаадугаар сарын 28-29-нд болох хоёр улсын Агаарын харилцааны хэлэлцээрээс их өөрчлөлт хүлээж байна" гэж хэллээ.
Монгол Улсын талд мөн их хүлээлт байгаа бөгөөд томоохон ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна гэж мөн Зам, тээврийн дэд сайд онцлов.
МИАТ ХК өнөөдрийн байдлаар Боинг загварын агаарын зургаан хөлгөөр Бээжин, Сөүл, Токио, Хонгконг, Москва, Берлин, Франкфуртын чиглэлд нислэг үйлдэж байна. 2017 онд нислэгийн хоёр шинэ чиглэл нээхээр төлөвлөсний нэг нь Бусан. Удаах нь ирэх арваннэгдүгээр сараас Тайландын Бангкок руу нислэг үйлдэхээр судалж байгаа аж.