Австрали, Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэ хүрээнд Австралийн Элчин сайдын яамны урилгаар Австралийн уугуул соёл, урлагийн нэрт төлөөлөгч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, сурган хүмүүжүүлэгч Матью Дойл энэ сарын 25-наас 26-ны өдрүүдэд Монголд айлчилна.
Тэрээр Улаанбаатар чуулгын уран бүтээлчдэд Австралийн уугуул иргэдийн хөгжим, бүжгийн чиглэлээр сургалт явуулж, туршлага солилцоно. Мөн энэ сарын 25-нд Блю Мүүн уран зургийн галерейд нээлтээ хийх “Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид” зургийн үзэсгэлэнд оролцож, уран бүтээлээсээ толилуулах юм.
“Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид” үзэсгэлэнд багтсан бүтээлүүд Австралийн соёлын үнэт өвд тооцогддог. Австралийн Үндэсний музейн цуглуулгад багтдаг эдгээр зургаар Австрали олон улсад явуулын үзэсгэлэн гаргасаар иржээ. Үзэсгэлэнг 25-наас 29-ний өдрүүдэд Блю Мүүн галерейд гаргана.
Арнхем нутгийн уугуул иргэд хэдэн мянган жил бүтээж ирсэн холтос дээрх зургийг 20-р зууны сүүлээр дэлхийн урлагийн агуу уламжлал хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Австралийн хойд хэсэгт оршин суудаг Арнхем нутгийн уугуул иргэд хэдэн мянган жил бүтээж ирсэн холтос дээрх зургийг 20-р зууны сүүлээр дэлхийн урлагийн агуу уламжлал хэмээн хүлээн зөвшөөрчээ. Модны холтос дээр шороогоор зуурсан зосоор зурсан учир эдгээр зургийг газар эхийн бүтээл гэж хэлж болно.
1948 онд Лондон хотын “Таймс” сонинд хэвлүүлсэн нийтлэлд Австралийн Арнхем нутгийн уугуул зураачдыг “эртний мастерууд” гэжээ. Арнхем нутгийн холтосны зураачид өнгөрсөн хэдэн арван жилд дэлхийн урлагийн ертөнц, олон нийтийн анхаарлыг татах болсон. Холтсон дээрх зураачдын дараачийн үе зургийн урлаг, өв соёлоо шинэ чиглэлд баяжуулан, хөгжүүлж байна.
Үзэсгэлэнд толилуулж байгаа зургууд нь Арнхемын нутгийн гурван найруулгын бүсийг тусгах аж. Баруун Арнхем нутагт бэлэг тэмдгийн дүрс түлхүү байр суурь эзэлдэг. Зүүн Арнхем нутагт геометрийн ба уламжлан тогтсон дүрс ашигладаг бол төв Арнхем нутагт зураачид энэ хоёр арга барилыг хослуулах хандлагатай.
"Эртний Мастерууд" үзэсгэлэн гурван бүсийн холтсон дээрх зургийн томоохон сэдвүүд болох өвөг дээдсийн ертөнц, өөрийгөө хэн гэдгийг илэрхийлсэн байдал, орчин үеийн амьдралын талаарх бодролыг харуулна.
Австралийн уугуул иргэдийн урлагийн нэрт төлөөлөгч Матью Дойлийн намтар
Матью Дойл Австралийн Сидней хотод төрж, өссөн. Австралийн Шинэ өмнөд Уэлс мужийн баруун хойд нутгийн Мурувари омгоос гаралтай. Тэрээр 1985 онд Уугуул иргэд, арлынхны ур чадварыг хөгжүүлэх үндэсний холбоонд элсэн орж, 1988 онд бүжгийн чиглэлээр сурч төгсжээ. 1991-1993 оны хооронд тэрээр Уугуул иргэд, арлынхны бүжгийн театрт ажиллаж дотоод, гадаадад аялан тогложээ.
Матью Дойл нь бүжигчин, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, диджеридүү хөгжимчин, соёлын элч төлөөлөгч, зөвлөх, сурган хүмүүжүүлэгч бөгөөд урлагийн бүх чиглэлээр ажилласан 30 жилийн туршлагатай.
Австралийн өнцөг булан бүрт, мөн дэлхийн олон оронд Матью Дойл ганцаарчилсан болон хамтарсан тоглолт хийж, уран бүтээл туурвисан. Тэрээр 1996 оны Атланта, мөн 2000 оны Сиднейн зуны Олимпийн тоглолтын нээлт, хаалтад оролцож, Австралийн ABC телевизээс Сиднейн дуурийн театрт хийсэн Зууны тоглолтод бүжиглэж, хөгжимджээ.
Мөн Парис хот дахь Musee Du Quay Branly уугуул соёл урлагийн музейн нээлт, Япон дахь Дэлхийн үзэсгэлэн, “Би Иора” Сидней фестивалийн бүтээлд гар бие оролцжээ. Матью Дойл Австралид зохиогдсон Дэлхийн Залуучуудын Өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Ромын Хамба лам, мөн Английн хатан хааны гэр бүлийн гишүүдийг угтан авч байсан.
Өнгөрсөн жилийн Венецийн Биенналийн үзэсгэлэнд оролцсон Австралийн уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлтэд Матью Дойл тогложээ. Тэрээр бие даан болон хамтран бичсэн дуунуудаасаа бүрдсэн хэд хэдэн CD гаргасан. Олон улсад алдартай Австралийн Бангарра бүжгийн хамтлагийн хоёр уран бүтээлд тэрээр соёлын зөвлөхөөр ажиллажээ.
Түүний хамтран ажилласан уран бүтээлч, байгууллагуудад мөн их мастер, шакахучи хөгжимчин Райли Ли, Жэймс Моррисон, ТАЙКОЗ, Legs on the Wall, Сидней, Куинслэндийн симфони оркестр, Edinburgh Military Tattoo багтана. Уугуул иргэдийн соёлыг түгээх чиглэлээр Матью Дойл боловсролын салбарт сүүлийн 17 жил ажиллаж байна.