Азид долоо хоног тутам нэг тэрбумтан шинээр мэндэлж байгаа тухай мэдээлэл гарах болжээ. Үнэн хэрэгтээ бодит амьдрал дээр үүнээс ч хурдтай өсөж байна.
UBS болон PwC-ийн судалгаагаар Ази тивд гурав хоногт нэг тэрбумтан төрж байгаа нь дэлхийн өөр хаана ч байхгүй өндөр тоо юм.
2015 оны байдлаар Азийн шинэ тэрбумтнуудын 71 хувь нь БНХАУ-аас гаралтай байсан бөгөөд 2009 онд энэ тоо дөнгөж 35 хувь байжээ. Тухайн жил Азид 113 хүн тэрбумтны эгнээнд элссэн бөгөөд тэдний 80 нь БНХАУ-ын иргэд байсан аж.
Хятадын тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 24,2 их наяд ам. доллар.
Энгийнээр бол тав хүрэхгүй өдрийн хугацаанд нэг шинэ тэрбумтан төрж байна гэсэн үг. 2016 оны есдүгээр сард Хятадын Засгийн газар инновацийн шинэчлэлийг нэн тэргүүний ажил гэж үзсэн юм. Ерөнхий сайд Ли Кецян технологийн компаниудтай уулзах үеэрээ "Гарааны бизнесийг дэмжиж, инновацийг хөгжүүлснээр сургуулиа төгсөж байгаа залууст тэгш боломж олгох юм" гэжээ. Энэ бодлого үр дүнгээ өгч залуухан, Хятад бизнесменүүд богино хугацаанд хөрөнгөжих болсон аж.
Судалгааны тайланд бичсэнээр: Шинэ тэрбумтнуудын
- 19 хувь нь технологийн салбараас,
- 15 хувь нь худалдаа, үйлчилгээний салбараас,
- 15 хувь нь үл хөдлөх хөрөнгийн салбараас төрсөн байна.
Ялангуяа цахим худалдааны салбарын хөгжил түргэсч, хөрөнгөтэй хүмүүс үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах нь нэмэгджээ. Хятадаас гадна Ази тивд Хонконг, Энэтхэг улсуудад шинэ тэрбумтан төрөх үзэгдэл газар авсан бөгөөд 11 хоногт тэрбумтных нь тоо нэгээр нэмэгдэж байна.
2017 оны гуравдугаар сарын байдлаар Ази тив 719 тэрбумтантайгаар дэлхийд тоогоор тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд түүний 319 нь БНХАУ-ын иргэд аж. Хятадын тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 24,2 их наяд ам. доллартой тэнцэж байна.
Тэгвэл Европ тивд 2015 онд 56 шинэ тэрбумтан төрсөн бөгөөд тэдний дийлэнх нь өв залгамжлан тэрбумтны эгнээнд элсчээ. Америкчуудын хувьд тухайн жил 41 шинэ тэрбумтантай болсон боловч 36 хүн тэрбумтны эгнээнээс хасагдсан байна. Дэлхийн бусад орнуудын тэрбумтнуудаас ялгаатай нь Америкийн тэрбумтнууд нэг бол бэлэн мөнгөгүй болох эсвэл сайн үйлсэд зориулах зэргээр түвшин доошилдог аж.
Харин Европчуудын хувьд уламжлалаа хадгалах замаар тэрбумтан гэсэн статусаа удаан хугацаанд хадгалж чаддаг юм байна.
Эх сурвалж: forbes.com