АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийт хөрөнгийн хэмжээ 2.9 тэрбум ам.доллар болж буурчээ. "Bloomberg Billionaires Index"-ийн дагуу түүний хөрөнгө жилийн өмнө гурван тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм. Дональд Трампын хөрөнгө ийнхүү буурахад Манхэттен дахь түүний эзэмшлийн гурван үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ буурсан нь нөлөөлсөн байна.
Эдгээр гурван үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нийлбэр дүнгээр 380 сая ам.доллараар багасжээ. Нью-Йорк хотод оффисын барилгын зах зээлд өөрчлөлт гарч, хэрэглэгчид шинэ барилгууд руу хошуурах болсон аж. Энэ нь "40 Wall Street", "Trump Tower" зэрэг барилгууд түрээслэгч, хэрэглэгчдээ алдах шалтгаан болж байгаа юм. Хэдий тийм боловч Дональд Трампын хөрвөх чадвар өндөртэй хөрөнгийн хэмжээ 170 сая ам.доллараас 230 сая ам.доллар болж нэмэгдсэнийг "Bloomberg"-ийн шинжээчид тогтоосон байна.
Н.Алтан