"Boeing" компани "Парисын агаарын шоу"-ны үеэр 58 тэрбум ам.долларын захиалга хүлээн авлаа. Захиалгын үнийн дүн өрсөлдөгч "Airbus" компанийнхаас хоёр дахин их байгаа төдийгүй "Airbus"-ийг 2012 оноос хойш анх удаа давсан явдал болжээ. "Boeing"-ийн хамгийн их борлуулалттай "737" загварын шинэчилсэн хувилбар болох "737 МАХ 10" нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа төдийгүй энэ загварыг оролцуулаад нийт 420 онгоцны захиалга ирсэн байна.
Харин "Airbus" компанийн хувьд шинэ захиалга хүлээн авахаас илүү нийлүүлэлтийн зорилтоо биелүүлэхэд анхаарч байгаагаа мэдэгджээ. Үүнээс гадна "Парисын агаарын шоу"-ны үеэр хамгийн их захиалга хийсэн компаниар "GE Capital Aviation Services" компани тодорсон байна. "General Electric"-ийн охин компани болох "GE Capital Aviation" нь "Airbus"-аас 10.8 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 100 ширхэг онгоц захиалжээ.
Н.Алтан