Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд угсаа залгамжлагч ханхүүгээр өөрийн хүү Мухаммед бен Сальманыг томилсон байна. Түүний шийдвэрийг Хааны итгэлт зөвлөлийн 34 гишүүний 31 нь дэмжжээ.
Энэ шийдвэрийг гарахаас өмнө хааны үеэл Мухаммед бен Наиф хааны албан ёсны угсаа залгамжлагч байсан юм. Дээрх шийдвэртэй холбоотойгоор тэрээр Ерөнхий сайдын орлогч, Дотоод хэргийн сайдын албан тушаалаасаа огцорно.
Хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд том ах Абдаллагаа нас барсны дараа буюу 2015 оноос эхлэн Саудын Арабыг удирдаж байна. Хаан ширээнд суусан даруйдаа 79 настай Сальман бен Абдель Азиз Аль Сауд хаан ширээгээ хэнд өвлүүлэх талаар бодож эхэлжээ. Тэрээр хамгийн түрүүнд талийгаач хаан Абдаллагийн хүүхдүүдийн төрд эзлэх байр суурь, нэр нөлөөг султгахын тулд хашиж байсан албан тушаалуудаас нь буулгасан аж.
Үүний дараа үеэл 56 настай Мухаммед бен Наифийг угсаа залгамжлагч ханхүү, хүү 29 настай Мухаммед бен Сальманыг угсаа залгамжлагч ханхүүгийн орлогч, улсынхаа Батлан хамгаалахын сайдаар томилжээ.
Мухаммед бен Сальман дэлхийн хамгийн залуу Батлан хамгаалахын сайдаар нэрлэгдэж байв. Түүнийг угсаа залгамжлагч ханхүүгээр шууд томилоход хэт залуу, нэр нөлөө багатай байсан гэж тэр үед үзэж байж.
Одоо Мухаммед бен Сальман 31 нас хүрсэн. Гэхдээ түүнийг угсаа залгамжлагч ханхүүгээр томилсон нь олон жилийн тогтсон уламжлалыг эвдэж буй мэт харагдана.
81 настай Сальман хаан яаран шийдвэр гаргасан нь түүний эрүүл мэндийн асуудлаас үүдсэн байж болзошгүй хэмээн хэвлэл мэдээллээр бичиж байна. Тэрээр нас барсныхаа дараа түүний суудлыг хаан угсааны олон арван гэр бүлийн гишүүдийн нэг бус, хүү нь залгамжлаасай гэж хүссэн учир ийм шийдвэр гаргасан байж болох юм.
Угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бен Сальман аавтайгаа харьцуулахад илүү ардчилсан үзэл бодолтой. Саудын Арабын залуу үеийнхэн түүнд маш их итгэл найдвар тээдэг. Тэрээр хөрш Йемений дайн дахь Саудын Арабын оролцоо, газрын тосны үнэ буурсан зэрэг нь Саудын Арабын эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг бодитой харж чаддаг нэгэн аж.
Тэрээр шашны дэг журам сахиулах албаны эрх үүргийг хязгаарлаж, засгийн газрын тэтгэвэр тэтгэмжийг бууруулах, шинээр татвар татаас нэмэх шийдвэр гаргаж байжээ. Мөн Saudi Aramco газрын тосны компанийн тодорхой хувьцааг худалдах санал тавьсан байна.
2016 онд тэрээр эдийн засгаа хөгжүүлэх, ашигт малтмалаас хараат байдлыг зогсоох стратеги боловсруулж, танилцуулсан юм. Үүнд газрын тос олборлох, боловсруулах зэрэгтэй ямар ч холбоогүй, нийт 23.7 тэрбум ам. долларын хөрөнгө бүхий 80 төсөл багтаасан байна. Гадаадын компаниудад 2 их наяд ам. долларын хөрөнгө оруулалт хийх, улсын эзэмшлийн компаниудыг хувьчлах, нийгмийн халамжийг бууруулах зэргийг тусгажээ.
Ханхүүгийн үзэж байгаагаар газрын тосноос хэт их хамааралтай болсноор бусад салбаруудын хөгжил зогссон.
Сонирхуулахад Саудын Арабын эдийн засгийн гол тулгуур нь газрын тосны экспорт. Тус улсын төсвийн 2/3 нь газрын тосны экспортоос бүрддэг.
Угсаа залгамжлагч ханхүү алан хядах үйл ажиллагааны эсрэг маш хүчтэй байр суурьтай нэгэн. 2016 онд тэрээр нийт 50 орчим алан хядагчийг цаазлахыг зөвшөөрсний дотор шийтийн номлогч Нимр ан-Нимр байсан юм. Түүнийг цаазаар авсан нь Саудын Араб, Ираны дипломат харилцаа тасрах гол шалтгаан болсон аж.
Мөн тэрээр Ираны бүс нутаг дахь нөлөөг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг. Хөрш Йемений иргэний дайнд Саудын Арабын оролцоо байх шаардлагатай гэж үзэн, Катартай дипломат харилцаагаа зогсоох шийдвэрийг мөн л Мухаммед бен Сальман санаачилсан.
Катар улстай харилцаагаа таслах болсон шалтгааны нэг нь Катарын Ирантай харилцаагаа бэхжүүлэх гэсэн хүсэл юм. Үүнийг ханхүү Саудын Арабын бүс нутагт тэр ч бүү хэл лалын ертөнцөд эзлэх байр суурьд заналхийлсэн явдал хэмээн үзсэн аж.
Саудын Арабын хаан ширээнд ийнхүү өөрчлөлт гарсныг Тегеран “Нэг төрлийн төрийн эргэлт” хэмээн мэдэгдсэн байна. Мухаммед бен Сальманыг угсаа залгамжлах ханхүүгээр томилсноор Иран, Саудын Арабын харилцаа улам хүндрэх төлөвтэй байна.