Итали болон Шенгений орнуудын визийг энэ долоо хоногоос эхлэн Монгол дахь Италийн Элчин сайдын яамнаас олгодог боллоо.
Тус Элчин сайдын яамнаас аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих бүх төрлийн визийг олгоно. Харин ямар төрлийн виз хүссэнээс хамаарч виз олгох хугацаа, хураамж нь өөр өөр байх аж.
Монголчуудын хувьд нэлээд чирэгдэл үүсгэдэг энэ асуудлыг аль болох шуурхай, виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэхээр зохицуулан ажиллаж байна.
Италийн Элчин сайдын яам виз олгодог болохоос өмнө манайхан Бээжин дэх Италийн Элчин сайдын яаманд виз мэдүүлдэг байсан. Албан шугамаар явж байгаа хүмүүс Улаанбаатарт буй Германы Элчин сайдын яаманд хандаж виз авдаг байсан.
Харин одоо хоёр улсын иргэд болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч ажиллах, нөхөрсөг харилцаа тогтоох таатай боломж бүрдэж байна гэж тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андре Дэ Фэлип мэдээллээ.