Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг хийж эхэлжээ.
Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 26 дугаар хорооны нийт 12360 м.кв талбайн шарилжийг түүж, цэвэрлэсэн байна.
Дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар II”-ын ажилчид хөл газрын харшил үүсгэгч ургамлуудыг үндсээр нь зулгаах, гар хадуур болон зүлэг хяргагчаар газрын гадаргуутай тэгшлэн тайрч байгаа юм.
Энэ сарын 17-ноос есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх уг аянд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон СӨХ-ыг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.