Боулингийн “Big bowling friendship 2017” үндэсний лигийн тэмцээний шигшээ тоглолтын нэгдүгээр тойргийн багийн аваргууд өчигдөр тодорлоо.
Хоёр сар гаруй үргэлжилсэн тус тэмцээнд өндөр оноо цуглуулж шалгарсан 12 баг 4 хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрээс хоёр баг үлдэж халз тоглосоор хасагдах журмаар аваргаа тодруулсан юм.
Дөрвөн шатны тэмцээнд нэг ч удаа медаль хүртэж байгаагүй Ж.Содномдорж ахлагчтай Д.Амьбөх, Т.Цэцэгсүрэн нарын баг энэ удаа огцом амжилт гаргаж аваргын цомыг өргөв.
Харин урьд нь алт, мөнгөн медаль хүртэж байсан Д.Нацагдорж ахлагчтай Б.Оюунболд, Б.Оргилмаа нарын баг амжилтаа бататгаж мөнгөн медалийн эзэд боллоо. Хүрэл медалийг мөн адил өмнөх тэмцээнүүдэд медалийн оосроос атгаж байгаагүй Ц.Молор ахлагчтай Т.Долгормаа, н.Амаржаргал нарын баг авсан билээ.