Манай улсын хүн амын дундаж наслалт 2016 оны байдлаар 69.57 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь өмнөх оныхоос 0.32 функтээр буурсан үзүүлэлт юм. Монголчуудын дундаж наслалтыг дэлхийн бусад улстай харьцуулахад 159 дүгээр байрт бичигдэж байгаа юм. Олон улсын түвшинд 15 хүртэлх насны хүн амын эзлэх хувь 31-ээс дээш байвал залуу хүн амтай улс гэж үздэг. Манай улсын хувьд энэ үзүүлэлт 30 хувь байна. 2016 оны нас хүйсийн суваргад 0-4 насныхны эзлэх хувь өндөр байгаа нь сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдсэнийг илтгэж буй юм. Түүнчлэн 25-29 насныхан дийлэнх хувийг эзэлсэн нь хөдөлмөрийн насны иргэдийн тоо нэмэгдэж, хүн ам зүйн цонх үе үргэлжлэх тааламжтай байдлыг харуулжээ. Гэхдээ 0-5 хүртэлх болон хөдөлмөрийн насныхны эрүүл мэндийн үзүүлэлт тийм ч таатай биш.
Өнөөгийн дүр төрх, унасан бодлогоос нь харахад хүрэх үр дүнг таахад бэрх
Уг нь манай улс хүн амыг эрүүлжүүлэх төсөл, хөтөлбөр чамгүй хэрэгжүүлж буй. Гэвч энэ нь төдийлэн үр дүнгээ өгөхгүй байна. Мянганы хөгжлийн зорилт, хүн амыг эрүүлжүүлэх бодлогод дорвитой ахиц гарахгүй байгаа учраас 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг үргэлжлүүлэхээр болжээ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үргэлжлүүлснээр 2030 он гэхэд Монгол Улс ядуурлын бүх төрлийг эцэс болгож, монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган дундаж наслалтыг 78-д хүргэх зорилт тавьжээ.
Мөн хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий улс орнуудын эгнээнд багтаж, эхний 70 орны нэг болохоор төлөвлөөд байна. Эдийн засаг тогтвортой биш болсон, ядуурал газар авсан, хүний өвчлөл хэрээс хэтэрсэн ийм үеийг 10 жилийн дотор өөрчлөх боломж бий юу гэдэг нь эргэлзээтэй. Эрүүл хүн урт насалдаг гэсэн үг бий. Гэтэл манай улсын хүн амын дунд цоо эрүүл хүн тун ховор. Бага балчраас эхлээд ямар нэгэн суурь өвчтэй байх нь элбэг. Үүнийг эмнэлгүүдийн ачаалал бэлхэн гэрчилнэ.
ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛТ
Тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх гол зорилтын нэг нь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг сайжруулж, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах төлөвлөгөө. Гэхдээ нийгэм ядуу, хүнсний аюулгүй байдал алдагдсан, агаарын бохирдол өндөртэй, бэлгийн замын халдварт өвчин газар авсан, хөдөөгийн эмэгтэйчүүд гэртээ төрдөг зуршил арилахгүй байгаа энэ үед ийм том зорилтыг биелүүлнэ гэдэг амаргүй. Хамгийн ойрын зорилт буюу ердөө гуравхан жилийн дараа гэхэд эхийн эндэгдлийн түвшинг 100 мянган амьд төрөлтөд 25, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг мянган амьд төрөлтөд 15, нялхсын эндэгдлийн түвшинг мянган төрөлтөд 13 болгож бууруулна гэж үзээд байгаа.
Энэ ойрын зорилт биелэх, эсэх нь салбарын яамны бодлого, удирдлага, боловсон хүчний чадавхаас ихээхэн хамааралтай. Өнөөдөр бодит байдал дээр эх, хүүхдийн эндэгдэл сэтгэл зовних хэмжээнд байгаа. Өнгөрсөн оны статистик мэдээг сөхөхөд 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн эзлэх байдал 48.6 байна. Ойрын гурван жилийн зорилтоор бол энэ үзүүлэлтийг хоёр дахин бууруулна гэсэн үг. Эхийн эндэгдлийн 78.9 хувь нь эмнэлэгт, 21.1 хувь нь гэртээ эндсэн тухай тэмдэглэснийг анзаараарай.
Эмнэлэгт нас барсан хувь давамгайлж буй нь эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ ямар байгаа тодорхой харуулах биз. Тэгэхээр нэн түрүүнд анхаарах асуудал нь боловсон хүчнээ чадавхжуулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага тулгарч байна. Эхийн эндэгдэл 2016 онд буурах нь байтугай нэмэгдсэн болох нь статистикаас харагдаж байгаа юм. 2015 онтой харьцуулахад 10 мянган хүн тутамд 17 тохиолдлоор өссөн гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн 2016 он хүүхдэд халтай жил байсан гээд хэлчихэд болно. Учир нь орон даяар улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, 118 нярайн амийг авч одсон. Энэ гэнэтийн эрсдэл эрүүл мэндийн байгууллагынхны мэдлэг, чадварыг сорьж, халдварт өвчин дэгдэхэд хэр бэлтгэлтэй байна вэ гэдгийг харуулсан шалгалт байв. Гэнэтийн эрсдэл нялхсын эндэгдлийн үзүүлэлтийг өсгөж, бууруулах төлөвлөгөөг нураахад хүргэлээ. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2015 онтой харьцуулахад 2016 онд мөн л өссөн дүнтэй гарсан байна. Энэ насныхны 86.7 хувь нь өвчнөөр, 13.3 хувь нь осол, гэмтлээр, улаанбурхан өвчнөөр нийт 127 хүүхэд энджээ. Тав хүртэлх насандаа эндсэн хүүхдүүдийн 86.7 хувь нь өвчний улмаас нас барсан гэхээр сэтгэл эмзэглэмээр. Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байгааг энэхүү баримт гэрчилж буй. Ойрын гурван жилийн зорилт бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг мянган амьд төрөлтөд 15 болгон бууруулах. Харин 2016 оны байдлаар мянган амьд төрөлтөд эзлэх эндэгдлийн байдал 20.8 байгаа юм.
ХАЛДВАРТ БУС ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗОРИЛТ
Нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй халдварт бус өвчний үзүүлэлтийг шат дараатай бууруулахаар төлөвлөжээ. Харвалт, зүрхний шигдээс, хорт хавдар зэрэг өвчин өнөөдөр монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа. Эдгээр өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулах нь тогтвортой хөгжлийн гурав дахь том зорилт.
2020 он буюу гурван жилийн дараа гэхэд хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, хүнсний бүтээгдэхүүнд чанар, стандартыг чанд мөрдүүлдэг болсон байна хэмээн тунхаглажээ. Ингэснээр 10 мянган хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 17.4, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 10.5 хүртэл бууруулахаар тооцжээ.
Сүүлийн гурван жил зүрх, судасны болон хорт хавдрын өвчлөл байнга өссөн үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, 2016 онд зүрх, судасны өвчнөөр 10 мянган эрэгтэйн 20.54 нь, мөн тооны эмэгтэйн 14.46 нь нас баржээ. Мөн 45-64 насны хүмүүсийн тархинд цус харвах өвчнөөр нас барах тохиолдол хоёр дахин их байна. Нэг жилд нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрх, судасны эмгэгээр, дөрвөн хүний нэг нь хорт хавдрын улмаас нас бардаг тухай судалгаа гарчээ.
Өнөөгийн өвчлөлийн нөхцөл байдал гурван жилийн дотор өөрчлөгдөж, нас баралтын хувь буурна гэсэн урьдчилсан прогнозод итгэхэд бэрх. Учир нь эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлэх нэг чухал хөшүүрэг нь эдийн засаг. Өдгөө манай улсын эдийн засаг хүнд байдалд орсон, эрүүл мэндийн салбарын санхүүжилт өмнөх жилийнхээсээ буурсан дүр зурагтай байгаа. Өвчлөлийг бууруулахын тулд чамгүй мөнгө шаардана. Бас тус салбарын оношилгоо, эмчилгээ сайн байх ёстой. Гэвч эрүүл мэндийн салбарын өнөөгийн дүр төрх, шалан дээр унасан бодлогоос харахад хүрэх зорилтын үр дүн ямар байхыг тааварлашгүй.
СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗОРИЛТ
Нийгмийн эрүүл мэндийн хамгийн том тулгамдсан асуудал бол сүрьеэ өвчин. Сүүлийн үед хүүхдүүд сүрьеэгээр өвчлөх болсон нь эмч нарын санааг чилээх болсон. Өнгөрсөн жил 0-15 насны 550 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байна. Түүнчлэн сүрьеэгийн хүнд хэлбэр хурц тархмал хэв шинжээр болон сүрьеэгийн менингитээр хүүхэд өвчилсөн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Мөн олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол байнга илэрч буй нь анхаарал хандуулах хэмжээнд хүрснийг илтгэж буй юм. Урд хөршид сүрьеэгийн тархалт өндөр хувьтай байдаг нь манай улсад ийн нөлөөлж байна.
Гурван хүний нэг нь зүрх, судас, дөрвөн хүний нэг нь хорт хавдраар өвчилж байна
Элэгний В,С вирус, хорт хавдартай тэмцдэг шигээ сүрьеэгийн өвчлөлийг бодлогоор бууруулахгүй бол ойрын гурван жилд тархалт, өвчлөл буурах нь байтугай бүр ч нэмэгдэж болзошгүй. Уг нь бол бага насныхныг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх БЦЖ вакцинд хамруулдаг. Гэвч вакцины хамрагдалт хангалттай биш байгаа аж. Нөгөөтэйгүүр сүрьеэгийн эмч мэргэжилтнийг яаралтай бэлтгэх шаардлага тулгарсан. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн эмчээр дагнан мэргэших сонирхолтой оюутан ховор болсныг туршлагатай эмч нар хэлдэг юм билээ.
Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд гурван жилийн дараа гэхэд сүрьеэгийн тохиолдлыг 14.4 болгон бууруулахаар тусгажээ. Гэтэл сүүлийн таван жилийн байдлаар жилд дунджаар сүрьеэгийн 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, жил бүр өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг эрүүл мэндийн салбарынхан онцолдог. Тэгэхээр хүрэх үр дүн нөхцөл байдал хоёр алд дэлэм зөрсөөр. Жилдээ бараг хоёр удаа салбарын сайд нь солигдож, бодлого шийдвэр нь үргэлж гацаж байдаг эрүүл мэндийн салбарын хувьд ойрын зорилгоо биелүүлэхийн тулд ихээхэн чармайх шаардлага тулгарч байна. Ам ажил хоёр нь зөрсөөр байвал дээрх том зорилт ердөө цаасан хадгалагдаж үлдэх биз ээ.
Б.Гандолгор