Өнөөдөр улс оронд болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
10.00 цагт
-Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно.
11.00 цагт
-БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монголын багш нарын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо "Буянт-Ухаа 2" хорооллын 240 хүүхдийн eлсын 250 дугаар цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа болно.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан Архивын ерөнхий газарт очиж, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гурван эрхмийн "Гурван үеийн намтар"-ийн лавлагааг олон нийтэд ил болгох хүсэлт тавина.
-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 цагт
-"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Италийн алдарт удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор Россинигийн “Үнсгэлжин” дуурийг ДБЭТ-ын тайзнаа Улсын Филармоны Симфони найрал xөгжимтэй xамтран зохион байгуулах талаар Итали Монголын уран бүтээлчид хамтарч мэдээлэл хийнэ.
15.00 цагт
-Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Хавдар судлалын үндэсний төвийн хамтран хэрэгжүүлж буй хавдрын алсын зайн оношлогоо, тусламж, үйлчилгээний "МОМЕНТ" төслийн нээлт ХСҮТ-ийн хурлын танхимд болно.
-Америкийн соёл, мэдээллийн төвд “Үнэ цэнэ, боломж, хүндрэл бэрхшээл” сэдвээр уран бүтээлчид, сэтгүүлчид, урлагийн салбарын мэргэжилтнүүд, урлаг сонирхогчдын дунд хэлэлцүүлэг болно. 2017 оны Венецийн биеннальд оролцсон, очиж үзсэн уран бүтээлчид, зохион байгуулагчид, урлаг судлаачидтай уулзаж Венецийн биенналийн талаар олон талын асуудлыг нээлттэй ярилцахыг урьж байна.