АНУ-ын эрх баригчид Бразилаас үхрийн мах импортлохоо тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрлэв. Энэ нь тус улсад үүсээд буй “махны дуулиан”-тай холбоотой гэнэ.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас өнгөрсөн пүрэв гарагт дээрх шийдвэртэй холбогдуулан мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэлд “Бразилийн үхрийн махны импортыг зогсоож байгаа нь тус бүтээгдэхүүний чанарт удаа дараа асуудал гарсантай” холбоотой гэжээ.
“Импортыг Бразилийн Хөдөө аж ахуйн яам үүссэн нөхцөл байдлыг засч, АНУ-ын Хөдөө аж ахуйн яам түүнийг нь хүлээн зөвшөөрөх хүртэл зогсоож байна.” хэмээн мэдэгдэлд онцолжээ.
Төрийн албан хаагчдад өгсөн авлигын тодорхой хэсгийг Бразилийн улс төрийн намуудын санхүүжилтэд зарцуулжээ.
Өнгөрсөн гуравдугаар сараас хойш АНУ-д импортолсон Бразилийн үхрийн бүх махыг шалгасан байна. Гэтэл чанарын шаардлагад нийцэхгүй үхрийн мах нийт махны 11 хувийг эзэлжээ. Бусад улсаас импортолсон ижил бүтээгдэхүүний шаардлагад нийцэхгүй нь нэг хувь эзэлсэн аж.
Гуравдугаар сард Бразилийн хууль сахиулагчид муудсан мах, махан бүтээгдэхүүн худалдаалсан гэмт бүлэглэлийн 30 гаруй гишүүнийг баривчилсан юм. Тусгай ажиллагаа нь Бразилийн хууль сахиулах салбарын түүхэн дэх хамгийн том ажиллагаа болжээ. Ажиллагаанд нийт 1100 орчим албан хаагч оролцсон.
Хоёр жилийн турш үргэлжилсэн ажиллагаагаар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадад экспортолдог томоохон компаниудыг шалгасан аж. Хууль сахиулагчдын саатуулсан хүмүүсийн дотор дээрх компаниудын ажилчид байгаа аж. Хөдөө аж ахуйн яамны хяналт шалгалтын албаныхан гэмт этгээдүүдээс авлига авч, бүтээгдэхүүнд нь зохих шалтгалт хийлгүй, чанарын шаардлагад нийцсэн гэх гэрчилгээ олгодог байсан аж.
Бразилийн цагдаагийн албанаас мэдээлснээр муудсан махны өнгө, үнэр, амтыг далдлахын тулд хүчил болон бусад химийн бодис ашигладаг байжээ.
Төрийн албан хаагчдад өгсөн авлигын тодорхой хэсгийг Бразилийн улс төрийн намуудын санхүүжилтэд зарцуулсныг ч илрүүлсэн юм.