“Азид бизнес хийцгээе”-ыг хамтран байгуулагч О.Энхзулын бичсэн нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна.
Орос, Хятад гэсэн хоёр их гүрний хооронд орших стратегийн ач холбогдол бүхий Монголд туршлагатай бизнесийн удирдагчид, хөрөнгө оруулагчид шинэ бизнес эрхлэх эсвэл хуучин бизнесээ цааш өргөжүүлэх ховор боломж бий.
Монгол эдийн засгийн бэрхшээлтэй тулгарсныг ДНБ нь сүүлийн хэдэн жилийн турш эрс буурсан үзүүлэлтээс харж болно.
Улс төр, бизнесийн удирдагчид эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх замаар эдийн засгаа өөд татахыг эрмэлзэж байна.
Үүний зэрэгцээ технологийн глобал давлагаа болон бизнес эрхлэлт Монголчуудыг зоригтой санаачлага гаргаж, олон улсын байгууллагуудад хандан, бизнесээ хийхэд нөлөөлж байна.
Бидний судалсан гурван чиг хандлага Монголд яг одоо бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх тохиромжтой цаг үе гэдгийг харуулж байна.
ЭДИЙН ЗАСГИЙГ ТӨРӨЛЖҮҮЛНЭ
Дэлхийн Банкны судалгаагаар мал аж ахуй Монгол дахь амжиргаа, орлого, баялгийн бараг тэн хагасыг хангадаг. Малын түүхий эд ба түүнийг анхан шатны хэмжээнд боловсруулан гаргасан бүтээгдэхүүн нийт экспортод ердөө долоон хувийг эзэлдэг.
Ажиллах хүчний ердөө таван хувь нь хамрагддаг уурхайн салбарын статистик үзүүлэлттэй харьцуулахад эрс ялгаатай ч 2000 оноос хойш Монголын экспортын бүтээгдэхүүний бараг 90 хувийг ХАА-гаас гаргадаг байна.
Ийм тэнцвэргүй байдал Засгийн газрыг экспортод түшиглэсэн, уул уурхайн бус салбарыг хөгжүүлж, өргөжүүлэхэд чиглэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулахад хүргэжээ.
Тухайлбал, Монголын Засгийн газраас гаргасан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн гол зорилго нь хоёрдогч болон эцсийн шатны хэмжээнд боловсруулсан түүхий эдийн хувийг 2020 он гэхэд нэмэгдүүлэх.
Улмаар энэ төрлийн бүтээгдэхүүүний нийт экспортэд эзлэх хувь дөрөв байгааг 15 хувьд хүргэхээр зорьлоо.
Гэвч Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувийг эзлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн түүхий эд боловсруулах, бүтээгдэхүүн хуваарилах талаарх мэдлэг дутмаг, ур чадвар муу, хөрөнгө болон сүлжээ хомс. Иймээс олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бага.
Гадны ур чадвар, туршлага, хөрөнгө, сүлжээ тэр дундаа байгаль орчин, эко системийн салбарт эрэлт их байна. Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, уул уурхайн бус салбарын байгууллагуудын хэрэгцээг хангах зорилгоор Засгийн газарт эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага тулгарсан.
Экспортод түшиглэсэн бодлого, хөтөлбөрийг дэмжихийн сацуу Засгийн газар импортыг дэмжих бодлого, хөтөлбөрөө ч танилцуулж байна. Сүүлийн таван жилд импорт экспортоос гурав дахин өссөн нь дараагийн хөтөлбөр, бодлогыг боловсруулах үндэслэл юм.
Өргөн уудам нутагтай, эх оронч үзэлтэй, хамгийн дэвшилтэт технологиор “цангаж” буй Монгол Улс туршлагатай хөрөнгө оруулагчид ба ажил хэрэгч хүмүүст олон боломжийг нээнэ.
Макро эдийн засгийн хүчин зүйлээс гадна нийгмийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хүнсний үйлдвэр олноор босгожээ.
Дийлэнх нь гадны компаниуд болон мэдлэгээр хангах техникийн өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүдтэй хамтарч үйлдвэрээ байгуулжээ. Монгол өргөн уудам нутагтай ч хүн ам нь дотоодын бүтээгдэхүүнээс илүүтэй импортын бараа худалдаж авдаг нь хэвээрээ. Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг таашаадаггүй.

Тус улсын боломж чадлыг судалж, стратегийн түнш болохыг хүсвэл хамгийн үр дүнтэй, найдвартай арга нь “Монголын Бизнес тур 2017”.
УЛС ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монголд 2016 онд парламентын сонгууль болж, үр дүн нь санаанд оромгүй байв. Монгол Ардын нам парламентын 76 суудлын 65-ыг авч, үнэмлэхүй ялалт байгууллаа.
Тус нам нэг намт Засгийн газраа байгуулах үүрэг хүлээсэн юм. Жил орчим тогтвортой, үр дүнтэй ажилласан Засгийн газар саяхнаас хурц шүүмжлэлд өртөх болов. Олон улсын байгууллагууд, хуулийн этгээдүүд, тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчид, хөрш зэргэлдээх орнууд болон ОУВС зэрэг олон улсын байгууллагууд Монголд эмжлэг үзүүлсээр буй.
2017 оны тавдугаар сард ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголын Засгийн газрын гурван жилийн хугацаатай, төлбөрийн тэнцлийн хүндрэлийг арилгах зорилгоор 440 сая ам.долларын санхүүжилт авах хүсэлтийг сайшаан дэмжсэн. Улмаар Засгийн газар Азид томоохон эдийн засагтай БНХАУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудаас их хэмжээний зээл авах үүд нээгдсэн юм.
Монгол Улс Хятадын санаачилсан “Зам ба бүс” дэх эдийн засгийн зургаан коридорт хамаарах тул гадаадын хөрөнгө оруулагчид, үйлдвэр эрхлэгчдэд томоохон боломж юм.
Мөн Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын банкнуудаас зээл авах боломжтой болов.
ОУВС-гийн мэдээлснээр “Монголын гадаадаас авах нийт зээл 5.5 тэрбум ам.доллар юм. Энэхүү хөнгөлөлттэй санхүүжилт эрх баригчдынх нь хэрэгжүүлж буй “Эдийн засгийн тогтвортой хөтөлбөр”-ийг дэмжихэд чиглэнэ” гэжээ.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан нь юуны өмнө Засгийн газрын санхүүжилт эрс муудсан, макро-эдийн засгийн нөхцөл байдал, юуны өмнө валютын нөөц буурснаас үүдэлтэй.
Учир нь түүхий эдийн үнэ сүүлийн жилүүдэд эрс буурч, хөрөнгө оруулалт багасан, санхүү-төсвийн бодлого чангарсан, өмнөх Засгийн газрын өр гээд олон асуудал дээрх санхүүжилтийг авахад хүргэжээ.
Харин өнгөрсөн онд болсон парламентын сонгуулийн дүн хөрөнгө оруулагчдыг татах бодлогыг дэмжсэн Засгийн газрыг байгуулах шаардлагыг харууллаа гэж онцолж байв.
Сонгуулийн үр дүн эдийн засгийн либералчлалыг үргэлжлүүлэх, макро-эдийн засгийн тогтвортой байдал, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр эдийн засгаа сайжруулах төдийгүй олон улсын зах зээлд нэгдэх нь Монголын ирээдүйн хөгжлийн хүчирхэг загвар юм.
2009 онд мөн МАН-ын үед ОУВС-гаас мөн л санхүүжил авч байв. МАН-ын ОУВС-ийн төлбөрийн тэнцлийг арилгах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван жилийн хугацаатай авч буй одоогийн санхүүжилт улстөрийн тогтвортой байдлыг хадгалах, Монголд бизнес эрхлэхэд саад учруулахгүй.
Энэ нь орон нутгийн эрх баригчдад төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнд таатай орчин байна. Монгол Улс Хятадын санаачилсан “Зам ба бүс” дэх эдийн засгийн зургаан коридорт хамаарах тул гадаадын хөрөнгө оруулагчид, үйлдвэр эрхлэгчдэд томоохон боломж байх болно. Монгол нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын нэг тул Засгийн газар болон Ерөнхийлөгчийн түвшинд олон гэрээ хэлэлцээ хийгдсэн байгаа.
ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН СОЁЛЫГ БЭХЖҮҮЛНЭ
Саяхан АНУ-д явуулсан судалгаа аль ч орны залуус үе тэнгийнхэнтэй сэтгэлгээний хувьд ижил түвшинд байгааг харуулжээ.
Аж ахуй эрхлэн, дэлхийн хэмжээнд сэтгэж, шинийг санаачлах, нийгмийн хөгжлөө мэдрэх хандлага, уламжлал бус шинжийг агуулсан “У” үе буюу “Millenials”-ийнхан (1981 оноос хойш төрсөн залуусыг ийн нэрлэдэг байна), ирээдүйн хойч үеийнхэн Монголд бий.
Нийгмийн хөгжлөө мэдрэх хандлага, уламжлал бус шинжийг агуулсан “У” үе буюу “Millenials”-ийнхан (1981 оноос хойш төрсөн залуусыг ийн нэрлэдэг байна), ирээдүйн хойч үеийнхэн Монголд бий.
Дотоодод төдийгүй хилийн чанадад олон улсын корпорациудад ажиллаж, амьдардаг, дэлхийн зах зээлд хөл нийлүүлэн бизнес эрхэлж буй залуус сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдсээр.
Үүнээс гадна, ЛэндМн зэрэг Монгол дахь стартапын ололт амжилт Сингапур зэрэг далайн чанад дахь зах зээлийн хөрөнгийг үлэмж хувиар татахад монгол залуус хэрхэн өрсөлдөх чадвартай болж, тэдний чадамж, хувь нэмрийг харуулж байна.
Гэсэн ч хараат бус, бие даасан, нүүдэлчин сэтгэлгээ монголчуудын дунд зонхилсоор. Монголчууд соёлын хувьд илүү хамт олонч байхыг шаарддаг Азийн бусад улс үндэстнээс эрс ялгардаг. Энэхүү ялгаа эрсдэл, боломжийн алиныг ч төрүүлэх талтай.
Гадаадын хөрөнгө оруулагчид, үйлдвэр эрхлэгчдийг Монголд бизнес эрхлэхэд нь туслах зорилгоор “Дисковер Монголиа Бизнес Тур 2017” сургалтад хамрагчдад Монголын нөхцөлд тохиолдож болох ерөнхий сорилтууд, бизнесийн эрсдэлүүдэд сургаж, зөвхөн Монголд бага эрсдэл гаргах шийдвэрүүдийг санал болгосноор нутагтаа төдийгүй Хятад, ОХУ зэрэг Азийн аль ч орны зах зээлд хөл нийлэх боломжийг бид олгох юм.
Аяллыг Монголын Үндэсний хөгжлийн газар (Засгийн газрыг хэрэгжүүлэх агентлаг), Монголын бизнесийн зөвлөл, Монголын худалдаа, аж үйлдвэрийн үндэсний танхим хамтран зохион байгуулж байна.
Аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 976-70120011, info@discovermongolia.mn хаягаар холбогдооой.
Хянан тохиолдуулсан: “Азид бизнес хийцгээе”-ыг хамтран байгуулагч Дэвид Уилкс